Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн цаашдын үе шат ба өрнөж мэдэх үйл явц
Ерөнхийлөгчийн институцээс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хууль төсөл ардчилсан улсын олон намын суудалтай парламентын босгыг давлаа. Хуулийн төслийг энэ хүртэлх замд нь байнгын хороо ч, сөрөг хүчин АН ч тахимдуу хандаж, УИХ-ын дарга ч жолоо цулбуурыг нь сайтар чиглүүлэв.
Ийн хэлэхийн учир нь, ТББХ-ны хурлыг удирдсан МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Үзэл баримтлалын нь хувьд дэмжээд явуулах нь зөв" гэдэг чиглүүлэг өгсөн. АН-ын бүлэг хуралдаж "дэмжихгүй" гэх хоёр одтой шийдвэр гаргасан ч нэр төдий зүйл болж өнгөрөв. Шинэ генсек С.Баярцогт нь "Юутай ч хэлэлцэх эсэхийг нь дэмжчихье. Дараа нь хэлэлцээд сайжруулаад явж болно" гэж Улс төрийн зөвлөл дээрээ ярилцсанаа хэлсэн. УИХ-ын дарга ч хурлаа удирдахдаа мөн л иймэрхүү илбэн тохируулга хийж харагдсан.
Парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй уг хуулийн төслийг цаашид ч ийм ачлал тахимдуу байдлаар урагш зүтгүүлэх үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Йймд хуулийн төслийг процессын хувьд ямар үе шат хүлээж байгаа, үүнийг дагаад өрнөж мэдэх улс төрийн агуулгын талаар хүргэе.
- Байнгын хороон дээр базах технологи давтагдах уу -
Хуулийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг. Одоогоор хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлээд байна.
Хуулийн төслийг холбогдох байнгын хороо болон өөр бусад байнгын хороонд шилжүүлж болдог. Энэ удаа УИХ-ын дарга ганц ТББХ-нд шилжүүлэхээр алх цохьсон. Тэгэхээр Ж.Батжаргал бүлгийн даргын эрх мэдлээрээ далайлгаж намын гишүүддээ нөлөөлөх явдал давтагдаж магад.
Уг нь Х.Тэмүүжин гишүүн уг хуулийг Хууль зүйн байнгын хороонд хамаарагдах асуудал гэдгийг хөндөж байсан ч анхнаасаа энэ замаар яваагүй юм.
Одоо байнгын хороон дээр ямар үйл явц өрнөх вэ гэхээр хуулийн төслийн талаар санал дүгнэлт гаргаж танилцуулна. Өөрөөр хэлбэл, ТББХ-ны өмнөх хурлаар дамжсан процесс бол үзэл баримтлалын тухайд байсан. "Эхлээд үзэл баримтлалын хувьд дэмжээд явуулчихъя, дараа нь ярилцъя" явуулга эндээс эхтэй.
Цаашлаад байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсэг гаргана. УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд "шаардлагатай бол" гэж тодотгон тусгасан байдаг ч энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажиллах нь нэгэнт тодорхой болсон гэж хэлж болно.
- Ажлын хэсэг хаанаас байгуулагдаж, хэн хэн багтахаас их зүйл хамаарна -
Гэхдээ ажлын хэсгийг УИХ-аас байгуулах уу, байнгын хороон дээр байгуулах уу гэдэг нь чухал. Хуульд зааснаар бол байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулах эрхтэй. Ингэхдээ УИХ дахь олонх, цөөнхийн харьцааг харгалзан 10 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
Нөгөө нэг хувилбар нь УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулах боломж. Гэхдээ байнгын хорооны саналд үндэслэнэ. Энэ зэргийн галтай, өргөн цар хүрээтэй хуулийн төслийн тухайд УИХ-аас ажлын хэсэг гарган ажиллах магадлал нь өндөр. Ингэтэл Ерөнхийлөгчийн төлөөний спикер "Гишүүд ёс зүйтэй байгаарай. Чухал хууль шүү" гээд чуулганы индрээс чиглүүлэг өгөөд суухаа харин ч нэг мэднэ.
Эндээс харвал, ажлын хэсэгт хэн хэн багтах, хаанаас байгуулах, хэн ахлах вэ гэдэг асуултууд үүсэж байна. Ерөнхийлөгчийн талаас зүгээр хараад суухгүй нь мэдээж. Өөрийн талын хүнээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахиу багтаахаа бодно. Нөгөө талд 30-н тал ч, парламентын ардчиллын төлөө дуу хоолой өргөж буй бусад намын гишүүд ч дараагийн нүүдлээ тооцон суугаа нь дамжиггүй.
-Ерөнхийлөгч санаачилсан хуулиа эгүүлэн татах хувилбар бий-
Дэгийн тухай хуульд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэсэн дөрвөн үе шаттай байхаар заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл дөнгөж эхлэл цэгтээ байгаа.
Түүнчлэн хуулийн төслийг эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар буюу 64 гишүүний саналаар батлах ёстой. Тэгэхээр саналт хураалтыг хойшлуулан барин, ирц, кнопоо нэг нэгээр түүж парламентын босго давуулсан энэ хуулийн төсөл дээр аль нэг тал нь үнэмлэхүй жин дарахад төвөгтэй. Энэ удаагийн саналт хураалтад гэхэд эсрэг байр суурьтай байсан хэд хэдэн гишүүн гадаад томилолттой таарсан.
Нөгөө талаар, дэмжиж санал өгсөн гишүүдээс эхлээд сөрөг хүчин ч "Уг хуулийн төслийг энэ байгаа агуулгаар нь баталбал парламентын дархлааг сулруулах, улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй гэдгийг хэлж буй. Тэд үзэл баримтлалыг нь л дэмжсэн болохоос хуулийн төслийг засаж сайжруулах ёстой гэдгээ илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн бариад буй хуульд гар хүрнэ гэсэн үг. Тэр дундаа хуулийн төсөлд буй "Ёс зүйн зөрчилтэй гаргасан тохиолдолд...", "ҮХЦ-ийн дүгнэлтээр...", "Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах..." зэрэг заалт өөрчлөгдөх, цаашлаад хасагдах магадлалтай. Угаас хамгийн их эсэргүүцэлтэй тулж буй агуулгууд нь. Мөн Үндсэн хуульд заасан агуулгатай давхардаж байгаа гэж авлига тул эрүүгийн хэрэгтэй холбоотой заалтуудыг ч эргэн харж таарна.
Ерөнхийлөгч энэ хуулийг баталтал өргөн барина гэсэн нь боловсноор хэлбэл сануулга. Үнэнийг хэлэхэд сүрдүүлэг байсан. Гэхдээ хуулийнх нь амин сүнс болсон гол заалтуудыг "аваад шидчихвэл" батлуулах хэрэгтэй юү асуулт урган гарна.
Харин Ерөнхийлөгчид санаачилсан хуулиа өөрөө эгүүлэн татах боломж бүрэн бий. УИХ-ын зарим гишүүн ч үүнийг хэлсээр байгаа. Түүнчлэн түүнийг Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж УИХ-ын талаар хууль санаачлан барьсан гэдгийг ярьж буй. Энэ өнцгөөс харвал эгүүлэн татах хувилбар ёс зүйтэй үйлдэл байж мэдэх.
Ташрамд дурдахад, уг хуулийн төсөлтэй хамт ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хууль чинь эргээд улс төрийн зэвсэг болох вий дээ
Хууль, цэцийн хонгил дээр нэмээд парламeнтийн хонгил айсуй
ehleed demjchheed daraa ni zasna gedeg sonin logic bn
Ажлын хэсэгт хэн орж байгаагаас бүх юм хамаарна даа
ene huuli arai l ih ersdeltei yum bish uu
Парламентын дархлаа сулрах вий гэж санаа зовж байна
uls turiin toglolt l bolj huvirah shinjtei bn
Үзэл баримтлалыг дэмжсэн нь ойлгомжтой ч агуулга нь чухал
Хуулийг ингэж яаруу явуулж болохгүй
ene bol zugeer neg turshilt shig sanagdaj bn
ajliin heseg deer l hamgiin ih naimaa yavagdah bh daa
ajliin heseg deer l hamgiin ih naimaa yavagdah bh daa
neg tal ni heterhii davuu baidal avah geed bn
ene huuli batlagdval daraa ni yaj ashiglah bol gedeg l ayultai
Хуулийн гол заалтуудыг өөрчилбөл утга нь алдагдана
Сөрөг хүчин ч нэг их эсэргүүцэхгүй юм шиг байна
ЕТГ Бүх хүчээ дайчлан ажиллаж хуулийг амьдруулах хэрэгтэй. УИХ д халдаж болохгүй.
Элбэгдоржийг л буухдаа их түйвээж самрана даа натур нь тийм юм гэж Нямдорж хэлж байж билээ. Эби шуналтай юм болохоор баахан улсын үйлдвэр, эрдэнэтийн овоолго мэтийг л хусчихаад буусан. Харин энэ Хүрэлсүх чинь Эбийгээс ч дор жинхэнэ төр самарч, дөвчигнөж байгаад явах юм байна. Ёстой овлигогүй хог байж. Архинд орчихсон хүн л гэдэг юм билээ
Хэлэлцүүлгийн явцад сайжруулах, засах зүйлээ хийх бүрэн боломж их хуралд байгаа. Хүмүүсийг айлгах, буруу мэдээлэл өгөх, хуулийг батлуулахгүй байх сонирхолтой тролл сайт, сэтгүүлчид эздийнхээ төлөө идэвхтэй л ажиллах нь Эгүүрээс харагдаж байна даа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хулгайч луйварчдаар дүүрэн парламент энэ хуулийг батлахад хэцүү л байх.Хэрэв батлагдчихвал Хулгайч луйварчин гэмт хэрэгтнүүд гишүүний суудал уруу өнгөлзөх нь хуулийг хэр сайн хэрэглэхээс шалтгаалаад багасах юмуу бүр гишүүнд өрсөлдөхөө ч больж мэдэх хууль.Батлаад маш сайн хэрэгжүүлээд явах юм бол монгол улсын ирээдүй гэрэлтэй л харагдаж байна.Батлахгүй юмуу баталсан ч хойрго хандвал нөгөө л бахь байдгаараа улсын мөнгө идсэн луйварчид их хуралд орж хамгаалуулдаг хэвээрээ монгол улс хөгжинө гэвэл гонжийн жоо л болох байх даа.
Энэ төслийн талаар АН-н Гэрэгэ судлагааны төв дүгнэлт гаргасан юм билээ. Тэрийг хэвлэлүүд нийтлээч
Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.
Өрнөж мэдэх үйл явцын хамгийн эхэнд : - С . Баярцогт АН- ын ЕНБД болсны маргааш \ 1Ү . 7 , хар баасан \ АН З . Энхболдыгоо шоронд ачуулав ...
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.
Анхны... Ардчилал...., хүнии эрх..., кэйс... гэх мэт үг хэрэглэж асуудалд анхаарал хандуулах тактик бдаг л даа. Гэхдээ Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхээ эдлэн бдаг л, бх ёстой хууль санаачлан өргөн барихад сүржигнэж дэлхий дахинд огт бгаагүй харгис хууль өргөн барьж, анхдагч болов гэх нь сүржигнэл л бх даа.
Энэ хуулийг Их хурал хэлжлцэх нь буруу шүү.