Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил, Ливан нар арван хоног гал зогсоож АНУ, Иран амралтын өдрүүдээр хэлэлцэх боллоо

Ираны дайны улмаас Израил болон Ливан дахь Хезболла бүлэг байлдаж эхэлсэн. Хоёр тал саяхан Вашингтон хотод уулзаж мөргөлдөөний талаар хэлэлцсэн. Тэгвэл Израил, Ливан нар пүрэв гарагаас /2026.04.16/ эхлэн арван хоног гал зогсоохоор болжээ.

Гал зогсоох хэлэлцээ хэрэгжиж эхлэх үед Ливаны нийслэл Бейрутийн оршин суугчид баярлан тэмдэглэсэн байна. Гэрчүүдийн хэлснээр баярын буудлагын чимээ 30 минутын турш сонсогджээ. Хэдийгээр хоёр тал тохиролцоонд хүрсэн ч дайсагнал үргэлжилсэн аж.

Ливаны зэвсэгт хүчин өнөөдөр /2026.04.17/ мэдэгдэл хийхдээ гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараа Израил хэд хэдэн удаа зөрчил гаргасан гэжээ. Тодруулбал Ливаны өмнөд хэсэг дэх тосгонуудад их буугаар бөмбөгдсөн гэж тус зэвсэгт хүчин мэдэгдсэн байна.

Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ байлдаан өрнөж байсан бүсэд цэргүүд нь байрласан хэвээр байгаа гэжээ. Хезболла бүлгийн үйл ажиллагаатай холбогдуулан цэргүүдээ татаагүй гэж Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Авичэй Адрае хэлсэн юм.

Хезболла бүлэг гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхлэхээс арван минутын өмнө хамгийн сүүлийн халдлагаа үйлдсэн гэжээ. Үүний дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ “Энэ чухал цаг хугацаанд Хезболла бүлэг сахилга бат үзүүлнэ гэж найдаж байна. Асуудал үүсгэхгүй бол тэдний хувьд гайхалтай мөч байх болно. Аллага зогсох хэрэгтэй. Эцэст нь энх амгалан байх ёстой” хэмээсэн байна.

Израил, Ливан гал зогсоох тохиролцоо хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн АНУ, Иран нар амралтын өдрүүдээр хэлэлцэх болсон гэдгийг Трамп мэдэгджээ. Ираны 20 жилийн хугацаанд цөмийн зэвсэг эзэмшихгүй байх санал тавьсан гэж Трамп хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Пакистанд болсон хэлэлцээний үеэр Техраны цөмийн амбиц гол сэдэв байсан юм.

АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгснөөр эхлүүлсэн дайны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хийн үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн гели, бордоо, хуванцар, хөнгөн цагаан гэх мэт чухал түүхий эдийн үнэ өсөж, нийлүүлэлт алдагдаад байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нар
Нар

2 улсын хооронд л гэж бичмээр юм. Израйль иран нар гэж бичээд байхдаа ч яахав дээ. Арай л юм аа. Бичгийн найруулга, үгийн сонголт гэж алгаа. Гайхамшигтай монгол романуудаа уншаач ээ. Өөрийн мэдэлгүй л зөв бичнэ, зөв ярина, үгийн сан нэмэгдэнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button