Улс төрийн мэдээ

50 мянгатын дэвсгэрт хэвлүүлсэн асуудлаа намжаасны дараа Б.Лхагвасүрэн албан тушаалд очжээ

2019-2025 оны хооронд Монголбанкыг Б.Лхагвасүрэн толгойлж ажилласан. Гэтэл энэ хүнийг төв банкыг удирдаж байх хугацаанд Монголбанкны алдагдал 2023 оны байдлаар 2 тэрбум ам.доллар буюу 7,5 их наяд төгрөгт хүрсэн байдаг.

Ийм нөхцөлд хүрчихсэн талаар Олон Улсын Валютын Сан анхааруулж, сануулж байж мэдсэн. Өөрөөр хэлбэл нийт актив 19 их наяд байхад пассив нь 26 их наядад хүрсэн бөгөөд 7,5 их наядын зөрүү үүссэн.

Гэтэл энэ зөрүүнээс үүдэж Засгийн газар төвбанкны алдагдлыг улсын төсвөөс нөхөхдөө тулсан юм. Энэ үед уг алдагдлыг тухайн үед ипотекийн зээлийн үлдэгдэл 4,5 их наяд, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юань болон урт хугацааны своп эзэлж байна хэмээн тайлбарлаж, урьд нь хэзээ ч Засгийн газраас төвбанкны алдагдлыг төлж байгаагүй байхад анх удаа ийн төлүүлэхээр оруулж ирсэн тохиолдол болсон.

Өмнө нь Монголбанк өөрөө алдагдлаа бууруулсаар ирсэн. Энэ асуудал одоог хэр шийдвэрлэгдээгүй бөгөөд С.Наранцогтын толгой дээр бууж буй.

Б.Лхагвасүрэн Монголбанкыг энэ хэмжээний алдагдалтай үлдээгээд зогсохгүй оны өмнөхөн 50 мянгатын дэвсгэртийг их хэмжээгээр хэвлэж хав дарсан тухай асуудлыг манай сайт хөндсөн.

Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 50 мянгатын дэвсгэрт хэвлэснийг Монголбанкны Дотоод аудитын газар нь мэдэж Б.Лхагвсүрэнг суудлаасаа буухаас өмнө акт тогтоосон гэгддэг. Эдгээр хэвлэгдсэн мөнгөний асуудал хэрхсэн талаар хууль хяналтын байгууллагууд шалгах, шалгаж байгаа эсэх мэдээлэл огт алга.

Өөрөөр хэлбэл тэр энэ асуудлыг намжаахын тулд бүрэн эрхийн хугацаагаа дуусмагц ажлаа өгөөд нам гүм болсон.

Энэ асуудлыг Монголбанкны захирал С.Наранцогт ч ажил албаа авчихаад огт дуугараагүй. Харин өнөөдөр улсын төвбанкийг алдагдалд оруулсан, 50 мянгатын дэвсгэрт хэвлээд дарсан гэгддэг асуудлаасаа үүдэж хариуцлага яригдах ёстой Б.Лхагвасүрэн “Тэрбум мод сан”-гийн Удирдах зөвлөлийн даргын албан тушаалд очжээ.

Т.БАТСҮРЭН

Холбоотой мэдээллийг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяр
Баяр

Тэр мөнгөн дэвсгэрт дээр МУЕ, МБЕ гэсэн 2 хүнии гарын үсэгтэй, гаргах гэж бгаа талаар шуугилдаж бж билээ. Улмаар хэвлэгдсэн бх нь. Аль ч улсад үндэсний мөнгөн дэвсгэрт дээрээ гарын үсгээ зурж гаргах адын хүсэл эрх баригчдад бсныг түүх нотолдог.

Pensioner
Pensioner

Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.

ЗочинZailcgaa. Daldar mongoliin xuvalz bankuud
ЗочинZailcgaa. Daldar mongoliin xuvalz bankuud

Ene piszda deelee numruugvimu l###r chin

Зочин
Зочин

Занданшатарын л шахааны хүн. Одоо Хүрэлбаатарын суганы үс Наранцогт гэх мэргэжлийн бус хүн бас холиож л байна

Зочин
Зочин

Хайран мөнгө

Ахмад настан
Ахмад настан

Ийм чадвар муутай юмнууд айх ичихээ мэдэхгүй цайчихсан байх юм

Зочин
Зочин

Ийм хулгайчуудаа барьж яллаж чаддаггүй юм бол ядахдаа төрөөс холдуулаач ээ!

Зочин
Зочин

ЭМД ДАРГА БЯМБАА ЭМЭЭГИЙХЭЭС ИЛҮҮ ИХ ХОХИРОЛТОЙ ХЭРЭГ ШҮҮ ЭНЭ МЭНГЭТ ХУЛГАЙЧ ЯАСАН ИХ ТАТААСТАЙ ЛАЛАР ВЭ?

Боооолоо
Боооолоо

Ийм мэдлэг боловсролтгүй, луйварчин шиг залжин ажилгүй хүнийг дахин2 гаргаж ирдэг ядарсан гуйлгасан төрийн түшээд бх юм аа

Зочин
Зочин

Энэ их гайтай хүндээ өөрийн толгойгүй

Зоч
Зоч

50 к дэвсгэрт араы хэвлүүлж маш их хөрөнгө мөнгө үрээгүй баылгүыдэээ хүн ххрдхаа болчмоор юм гаруул төгрөг маань юу болох вэ

Gurjav
Gurjav

Yun ajild tomiloh ve ? ingej bankaar tolood haysan etgeed bol hamgiin hund yltai baih yostoi bish uu ? Uund ene etgeed tuhain ueiin sangiin said 2 t hamaaraltai asuudal bn ! Ulsiin huuli uund l ajillah yostoi bish uu ?

Холбоотой мэдээ

Back to top button