Иран Ормузын хоолойг нээж, АНУ хаалтаа зогсоох хэрэгтэй гэж анхааруулав
Израил, Ливан нар арван хоног гал зогсоох хэлэлцээнд хүрсэн тул Иран баасан гарагт /2026.04.17/ Ормузын хоолойг түр хугацаанд нээж буйгаа мэдэгджээ. Гэхдээ АНУ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх Ираны хөлгүүдэд тавьсан хаалтаа зогсоохгүй бол буцаад хааж болно гэж мэдэгдсэн байна. Ямартай ч Иран ийнхүү түр хугацаанд хоолойг хаасан нь амралтын өдрүүдэд Пакистанд болох Вашингтон, Техраны энхийн хэлэлцээ сайн үр дүнд хүргэнэ гэсэн хүлээлтийг нэмлээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдээлснээр Израил, Ливан нар гал зогсоох арван хоногийн хугацаанд бүх хөлөг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч болно гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг мэдэгдлийг дэлхийн хувьд гайхалтай өдөр тохиолоо хэмээн сайшаасан байна. Израил, АНУ нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгч дайн эхлүүлэхээс өмнө Ормузын хоолой нээлттэй байсан билээ.
Гэвч Ормузын хоолойн талаар Иран, АНУ нар гаргасан мэдэгдлүүд тээвэрлэлтийн компаниудыг төөрөгдүүлж орхижээ. Трамп хэлэхдээ Ираны хөлгүүдэд тавьсан хаалт нь тохиролцоог 100 хувь батлах хүртэл хэрэгжинэ гэсэн юм. Үүний хариуд Иран Ормузын хоолойг дахин хаана гэж анхааруулжээ. Мөн Ираны Зэвсэгт хүчин мэдэгдэхдээ АНУ, Израилтай холбоотой хөлгүүд Ормузын хоолойгоор өнгөрөх хориотой гэсэн юм.
Төөрөгдөм нөхцөл байдал үүсээд байгаа ч Брент маркийн газрын тосны үнэ 9.07 хувиар буурч баррель нь 90.38 ам.доллароор арилжиж байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.