Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

АНУ-д баавгайн арьсан өмсгөл өмсөж луйвар үйлдсэн гурван эрэгтэй ял сонсжээ

АНУ-ын Калифорни мужид баавгайн арьсан өмсгөл өмсөн даатгалын луйвар үйлдсэн гурван эрэгтэй ял сонсжээ. Тэд Rolls Royce болон Mercedes Benz брэндийн машинуудад нь баавгай гэмтэл учруулсан хэмээн 141,839 ам.доллар даатгалаас авсан байна. Даатгалын компанид баримт болгон өгсөн бичлэгт нь 2024 оны нэгдүгээр сарын 28-нд Rolls Royce Ghost загварын машин руу баавгайн өмсгөл өмссөн этгээд орж гэмтэл учруулж байгаа мэт дүр зураг буужээ.

Мөрдөн байцаагчид даатгалын компанид Mercedez Benz брэндийн хоёр машинд баавгай гэмтэл учруулсан гэх холбоотой хэрэг илрүүлсэн байна. Калифорнийн Даатгалын газар (CDI) гаргасан зургуудад машины хаалга, суудал дээр сарвууны мөр мэт өнгөц зураасууд байсан юм. Мөрдөн байцаагчид дараа нь сэжигтнүүдийн нэгийнх нь гэрээс баавгайн өмсгөл олжээ. Тус хэргийг мөрдөн шалгасан хэлтэс ажлаа “Баавгайн сарвуу ажиллагаа” гэж нэрлэсэн байна.

Зургийн эх сурвалж: Sky News

Луйвар үйлдсэн хэрэгт буруутгагдсан 39 настай Альфияа Зукерман, 26 настай Рубен Тамарзиан, 32 настай Вахе Мурадханяа нар 180 хоног хоригдох ял сонсжээ. Зукерман, Тамразиан нар 52 мянган ам.долларыг нөхөн төлбөрт өгөхийг шүүх мөн тушаасан байна. Уг хэрэгт холбоотой дөрөв дэх этгээд болох 39 настай Арарат Чирникианы шүүх хурлын сонсгол есдүгээр сард эхлэх юм.

Эх сурвалж: Sky News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button