НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Ууганхүү: Залилсан мөнгөө иргэдээс түрээсэлсэн дансаар дамжуулан биткойн, криптовалют болгон хувиргаж байна

2026 он гарснаар Цагдаагийн байгууллагад нийт 14,256 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 5,182 буюу 36 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 70,8 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Ууганхүүгээс тодрууллаа.

-Сүүлийн үед залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нийт хэргийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

-Нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг залилах гэм хэрэг эзэлж байгаагаас дийлэнх нь цахим орчинд орчинд үйлдэгдэж байна. Иргэдийн дансыг ашиглаж залилах гэм хэрэг үйлдэж байгаа гэсэн үг. Онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалахдаа урьдчилгаа мөнгө шилжүүлж хохирох тохиолдол их гарч байна. Мөн цахим сүлжээнд шууд дамжуулалт хэлбэрээр явагддаг үнэт чулуу, хусдаг сугалаанд хууртаж залилуулсан гомдол цөөнгүй. Сүүлийн үед шинээр томоохон сүлжээ дэлгүүр, арилжааны банк, хоолны газруудын нэрийг ашиглаж "хямдрал зарлалаа" гэх хуурамч холбоос байршуулж иргэдийн хувийн болон дансны мэдээллийг нь авдаг залилан өсөх хандлагатай байна.

-Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ ямар арга хэрэглэж байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хэлбэл?

-Жишээ нь арилжааны банкууд иргэдэд зориулж урамшуулал зарлалаа" гэж хуурамч холбоос үүсгэдэг. Улмаар санал асуулга авах замаар иргэдийн данс болон хувийн мэдээллийг нь авч өөр төхөөрөмжөөс интернэт банк руу нь нэвтэрч дансанд дахь үлдэгдэл мөнгө, холбоотой бусад данс болон хадгаламж зэргийг нь өөр банкны данс руу шилжүүлэх замаар үйлдэгддэг.

-Хохирлын хэмжээ хэр их байгаа вэ. Гэмт хэргийг хаанаас үйлдэж байгааг олж тогтоосон уу?

-Зөвхөн арилжааны банкнуудтай холбоотой залилах гэмт хэрэгт гуравдугаар сарын 25-наас хойш 340 гаруй иргэн ₮2.3 тэрбумаар хохироод байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь гадаад улсаас үйлдэгдэж буй нөхцөл байдал тогтоогдсон. Залилагч нар цахим орчинд "данс түрээсэлнэ" гэсэн зар байршуулж түрээсэлсэн тухайн дансаар залилсан мөнгөө шилжүүлж авдаг. Улмаар тухайн мөнгөө валют болгон хувиргаж биткойн, криптовалют болон 1x Bet зэргээр дамжуулан авдаг учир тухайн этгээдүүдийг барихад хүндрэлтэй байна.

-Залилах гэмт хэрэг нь ихэвчлэн гадаад улсаас үйлдэгдэж гэлээ. Гадаад улсад байгаа Монгол иргэн үйлдээд байна уу эсвэл гадаад улсын иргэд байна уу?

-Гадаад улсад байгаа Монгол хүмүүс энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ялангуяа хусдаг сугалаа, үнэт эдлэлийн шууд дамжуулалтууд гадаадын серверээс үйлдэгдэж байна.

-Иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөө өгвөл?

-ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж бий. Тус газарт залилах гэмт хэрэгтээ тэмцэх, хариу арга хэмжээний хэлтэс ажиллаж байгаа. Тухайн хэлтэс нь арилжааны банкнуудтай 24 цагаар хамтарч гэмт хэрэгт өртсөн дансыг зарцаах, хаах, битүүмжлэх арга хэмжээ авч ажилладаг. Тиймээс иргэд залиланд өртсөн даруй цагдаагийн газрын 102 тусгай утас руу залгаж мэдэгдсэнээр мөнгийг гаргахаас нь өмнө барилт хийх боломжтой. Иргэд бүх үйлчилгээгээ цахимаар буюу гар утаснаасаа авдаг болж. Үүнийг залилагч нар олзолж гэмт хэрэг үйлдээд байна. Тиймээс иргэд цахим орчинд маш болгоомжтой, хянуур хандах хэрэгтэй. Залилагч нар хоёр аргаар л гэмт хэрэг үйлдэж байна. Нэгдүгээрт урьдчилгаа төлбөр авах, хоёрдугаарт хуурамч линк үүсгэх гэсэн үндсэн хоёр төрлөөр залилан үйлдэж байгаа. Иймд иргэд урьдчилгаа шилжүүлэхгүй байх болон хуурамч холбоосоор нэвтрэхгүй байх хэрэгтэй. Ингэж энэ төрлийн гэмт хэргээс сэргийлж чадна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүүлийн үед залилан дэндүү ихэссэн байна

Зочин
Зочин

online zalilan uneheer ayultai boljee

Зочин
Зочин

Иргэд өөрсдөө маш болгоомжтой байх хэрэгтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

link deer darahgui bh l hamgiin chuhal

Зочин
Зочин

Банкны нэр барьсан залилан их байна

Зочин
Зочин

Крипто руу шилжүүлдэг нь барихад хэцүү болгож байна

Зочин
Зочин

bitcoin ashiglaad mungu nuudag boljee

Зочин
Зочин

bitcoin ashiglaad mungu nuudag boljee

Зочин
Зочин

Данс түрээслэх нь өөрөө гэмт хэрэг шүү

Зочин
Зочин

Ийм заруудыг шууд хориглох хэрэгтэй

Зочин
Зочин

social deer ih taaraldah yum aa

Зочин
Зочин

hun bolgon medeeleltei baih heregtei

Зочин
Зочин

102 руу шууд мэдэгдэх нь зөв алхам

Зочин
Зочин

Залилангийн арга улам нарийсаж байна

Холбоотой мэдээ

Back to top button