ЭРҮҮЛ МЭНД

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад туслах хандивын тоглолт хойшиллоо

Хоёрдугаар сарын 02, 03-ны өдрүүдэд рок поп урлагийн одод хамтран хөгжмийн зохиолч Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарт туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Гэвч Засгийн газар, НЗДТГ-аас шинэ төрлийн коронавирусийн халдварлах магадлал өндөр байгааг тооцоолон улс орон даяар их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдийг хаасан. Мөн олон нийтийн арга хэмжээ, сургалт, тоглолт, семинар зохиохыг ч хориглосон юм.

Үүнтэй холбоотойгоор #PrayForChinbaFamily аяныг зохион байгуулах багаас мэдэгдэл гаргалаа. Үүнд

“Манай "PrayForChinbaFamily" хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй "Niciton & Friends" тоглолт 2020 оны 03 сарын 14-ний өдөр 17 цагаас Улаанбаатар паласын концертын Их танхимд болохоор болж хойшлогдож байна. Үзэгч хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар хандив энэ хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж Та бүхний зүрх сэтгэлээс бүтсэн хандив эзэндээ хүрч Б.Чинбат Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгахад таатай байна” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
НАРАН
НАРАН
2020-01-29 19:15

ungu zus dajgui bnaa... hurdan ireerei. mongoldoo.

Холбоотой мэдээ

Back to top button