С.Амарсайхан сайд батлалцсан шийдвэрээ зөрчин үдэш оройгоор төрийн албан хаагчдыг чирэгдүүлэв

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Ингэхдээ үдэш оройн цагаар очсон байх юм. Түүний кабинетаас төрийн албан хаагчдыг ажлын бус цагаар ажиллуулахгүй гэх шийдвэр гараад тамга нь ч хатаж амжаагүй байна. Гэтэл хууль журам мөрдөж сахиулахад үлгэрлэх ёстой салбарын сайд ийн батлалцсан шийдвэрээ үл хайхрав.
Тодруулбал, энэ сарын 8-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсан байдаг.
Шуурхай удирдлагын төвийнхөн 24 цаг ажиллах ёстой, хуваарьт ажлаа хийж байгаа юм гэхэд сайдыг дагалдаж яваа хүмүүст ажлын цаг хамаагүй бололтой. Дүрс бичлэгт лав тав зургаан хүн түүний араас орж ирж байгаа харагдсан. Камерын цаана болон машиндаа хүлээж буй жолоочоос эхлээд хүний тоо нэмэгдэнэ.
Тус төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг гэжээ. Эдгээр тооноос хэр ачаалалтай ажилладаг нь харагдаж байна. Мөн бүтэц орон тоо дутуу, хүн хүч хүрэлцэхгүй байгаа гэдгээ ч сайдад танилцуулж. Гэтэл хэрэг зөрчил ихэсдэг шөнийн цагаар ажлаа хийж буй хүмүүсээс элдэв тоо судалгаа асуугаад зогсох нь хэр зохистой вэ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут мөн өөрөө өөрөөсөө ажлаа хүлээж авахдаа үүрийн 04 цагт хүндэт харуул жагсааж сүрийг үзүүлсэн. Тайлбар нь ийм журамтай, тангараг өргөсөн, төрийн тусгай чиг үүрэг бүхий албан хаагчид гэх маягтай. С.Амарсайхан сайд мөн л салбарын онцлог гэх байх.
Төрийн албан хаагчийг дотор нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн тусгай, төрийн үйлчилгээний, улс төрийн албан хаагч гэж дөрөв ангилдаг. Гэвч хууль хүчнийхэн мөрдөс зүүж, тангараг өргөснөөрөө аливаа шийдвэрийн ард хоцорч, цаг наргүй ажиллах ёсгүй билээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ккк. Самарсайхан шүү дээ, нэрийг нь мэддэггүй юм уу
Дамарбаясгалангийн фракц Самарсайхан уу?
Энэ яахав ажилаал хийж байна Сэлэмлут өөрийнхөө хүсэл тачаалд 04 цагт хүндэт харуул жагсаасныг юу гэх вэ
Гөөбс долоогч пялдага гарууд сайддаа үнэнч гэдгээ харуулах гээд баларч байна даа
Сайд ажлаа хүлээж аваад харьяа байгууллагынхаа ажилтай хурдан танилцах шаардлагатай цаг орой гэхгүй л ажиллаж байна, энэ бол өөр асуудал
IIM BALAI ETGEED TURIIN SAID HIIHEER ENE ULS YAJ UUDTEI BH BE?
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хүчний байгууллагуудад энэ асуудал хамаагүй гэж бодож байна
.Мөн эрүүл мэндийн байгууллага.
Ажилтайгаа танилцсан сайд нар л яваад байх юм. Тэгэхгүй хурдтай ажиллана гээд байгаагүй билүү.
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.