УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бүлгийн даргын сунгааг Ж.Батсуурь өнгөлж эхэлснээр АН Ерөнхийлөгчийн нөлөөнд автаж буйг илчлэв

Сонгуулийн жил хаяанд ирсэн тул АН дотоод зохион байгуулалтаа эмхэлж, улс төрийн кампанит ажилдаа төвлөрөхөөр яаравчлах болсон. Одоо Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгох үлдээд буй. Намын дотоод сонгууль дууссаны дараа бүлгийн даргын асуудал яригдана гэж байсан. Гэвч О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.

Улмаар бүлгийн даргын суудалд горилогчдын өрсөлдөөн ширүүсэж, ил цагаандаа гарах боллоо. Угаас фракц бүлэглэлээрээ алдартай АН-ын хувьд ширүүхэн сунгаа болох шинжтэй. Тэдэн дунд өөрөө өөрийгөө сойж байгаа нь ч бий. Фракцынхаа хүчээр зүтгэж байгаа нь ч байна. Ерөнхийлөгч талаас татуулж байгаа эрхэм ч байна.


Ардчилсан нам УИХ-д 42 суудалтай. Гэтэл бараг арваад хүний нэр бүлгийн даргад санаархагчдын жагсаалтад явж буйгаас гаднаа эв нэгдэл ярьж гэж байгаа ч дотооддоо түнжин ямархан байгааг харуулж байгаа юм.

Бүлгийн даргад горилсон, нэр нь яригдсан хүмүүс бол Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, Б.Түвшин. Одоогоор бүлгийн даргын сунгаанд Ж.Батсуурь тэргүүлж байна.

Сунгаанаас мултрагсдын тухайд,

Ч.Лодойсамбуу гишүүний хувьд бүлгийн дарга болох амбиц байгаа ч түүнийг татах түлхэх фракц олдсонгүй. Х.Тэмүүжин бол туршлагатай парламентч. АН-ын хууччуулаас ганцаараа шахам албан тушаал хүртээгүй өдий хүрсэн. Тэр утгаараа бүлгийн даргад нь горилох зүй. Гэхдээ нам дотроо сөрөг хүчин шиг байдаг тул дэмжлэг муу байгаа аж.

Б.Түвшин бол УИХ дахь АПУ-гийн төлөөний гишүүдийг нэг. Бүлгийн дарга болохоор мөнгө хаяж, нэлээд хүч зарж байгаа гэнэ. Б.Пүрэвдорж нэр нь хэдэнтээ дурдагдсан, дэмжлэг ч дажгүй авч. Гэхдээ УИХ-ын дэд даргын дээлэн дээр нь давхарлаж бүлгийн дарга нөмрүүлнэ гэдэг сонгууль дөхсөн энэ үед сөрөг хүчинд ашиггүй.

Л.Гантөмөрийн бүлгийн гишүүддээ дайсан үг

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Уг нь намын дарга асан Л.Гантөмөр саяхныг хүртэл таамгийг өнгөлж байв. Гэтэл тунирхаж гомдов уу, нэгэнт дэмжигдэхгүй нь тодорхой болсон уу өчигдөр "Надад бүлгийн дарга болох сонирхол байхгүй" гэж хэвлэлээр мэдэгдэв. Гэхдээ О.Цогтгэрэл түүнд бүлгийн даргаа өгөх сонирхолтой дэмжиж байгаа гэх. Угаас анх намын даргын тамгаа солилцохдоо ингэж тохирсон ч гэлцдэг.

Гэхдээ түүний хэлсэн битүү хатуухан мэт үгэн дотор хурц иртэй үг байв. Тодруулбал, “Эрх баригчидтай тэмцэж чаддаг хүн бүлгийн дарга болох хэрэгтэй. Түүнээс биш МАН-тай хөшигний ард тохироо хийдэг, Ерөнхийлөгчид бууж өгдөг хүнийг болгомооргүй байгаа юм. Үүнийг манай бүлгийн гишүүд сайн мэдэж байгаа байлгүй дээ” гэсэн. Эндээс бүлгийн даргын өрсөлдөөнд хэн жин дарж, хаанаас дэмжлэг авч буйг илчилж байгааг мэдэж болохоор.

У.Отгонбаярын найз Ж.Батсуурь МАН-ын дэмжлэгээр АН-ын бүлгийн даргад зүтгэж байна

Ж.Батсуурийн фракц нөхөрлөлийн тухайд гэвэл Ц.Элбэгдоржийн улс төрд оруулж ирсэн хүн. АН-ын нэгэн үеийн хүчтэй фракц болох МҮДН талынх байв. Харин одоо тэр АН-д үүсээд буй Ерөнхийлөгчийн жигүүрийн 13-ын нэг. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн санал хураалтад дарсан кноп нь ч үүнийг илчилж буй.  

Тэрбээр Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяртай харилцаа холбоо тун сайн. Мөн Сүхбаатар аймгийнх буюу нэг нутгийнх. Нэг нь аймгийн Засаг дарга, нөгөө нь Нутгийн зөвлөлийн дарга байсан гэхчилэн холбоо хамаарал арвин. Энэ ч агуулгаараа Ерөнхийлөгчийн “ивээлд” багтаж буй аж.  Хэрэв тэр бүлгийн даргаар сонгогдвол АН дахь МАН-ын БЭТ л болж хувирна.

Бүлгийн даргын нэр тодрох тухайд хоёр өөр тов байгааг эх сурвалжууд хэлж байна. Нэг ирэх даваа гараг. Нөгөө нь Ерөнхийлөгчийн хуулийн дараа гэх. Эндээс харахад АН-ын дотоод асуудалд МАН хажуунаас нь оролцоод байгаа нь илт. МАН-ыг үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч удирдаж байгаа шүү дээ гэдэг Л.Гантөмөрийн үг бас нэг үг юм.

С.БЭХИ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батсуурь гэж Хүүкийн уяаны гөлгөөр яадаг байнаа. Мэдлэг сайтай, туршлагатайгаараа Тэмүүжин нь дээр

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Хүүкийн суганы үс

Зочин
Зочин

Ene nam dotoroo negdej chadahgui bn

Зочин
Зочин

Фракц бүлэглэлээсээ салж чадахгүй юм

Зочин
Зочин

Өнөөдрийн байдлаар хамгийн зөв хувилбар шүү Ж.Батсуурь.

Зочин
Зочин

АН доторх зөрчил ил гарч байна даа

Зочин
Зочин

Hen ni heniihee tald gedeg ni oilgomjtoi bolj bn

Зочин
Зочин

Сөрөг хүчин ингэж бутрах нь зөв үү

Зочин
Зочин

Ene bol zugeer neg alban tushaaliin temtseen bish

Зочин
Зочин

Uls turiin togloom ih bolj bn daa

Зочин
Зочин

Нэг нам дотор ийм их зөрчил байхад яаж улс удирдах вэ

Зочин
Зочин

Ard tumend l ashiggui temtseen yum

Зочин
Зочин

АН өөрсдөө өөрсдийгөө сулруулж байна

Зочин
Зочин

Neg hunii nuluu heterhii ih bn shig

Зочин
Зочин

Бүлгийн дарга хэн болохоос их зүйл шалтгаална

Зочин
Зочин

Ymar ih ulsturiin tohiroo ve

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button