Хууль

"ЭТТ" ХК-д жилийн дотор 376 осол, 908 зөрчил бүртгэгдэж, 799 ажилтны дэд бүтэцтэй ч 2045 болгож томсгожээ

Үндэсний аудитын газар дотоодын ТӨК-иуд болон төрийн байгууллагуудын 2025 оны төсвийн жилийн санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтүүдээ нийтэлсэн билээ. Энэ хүрээнд монгол дахь хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани болох "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ нийтэлсний дотор хэд хэдэн зөрчлүүд анхаарал татна.

Тендер нь хүчингүй болж замхарсан Тавантолгой ДЦС-д 12 тэрбумын санхүүжилт олгожээ

Засгийн газрын 2013 оны 71-р тогтоолоор 300 МВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станц төслийг ярьснаас хойш 13 жил өнгөрсөн байна.

Засгийн газар “Тавантолгойн цахилгаан станц” ХХК болон “MSC Power” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын  гэрээг 2016 онд байгуулсан боловч Оюу толгой, Тавантолгой цахилгаан станц компаниуд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнийг харилцан тохиролцож чадаагүйн улмаас төсөл удааширсан гэцгээдэг.

Монголын талаас гаргах 15 хувийн санхүүжилтийг "Оюу толгой"-н ирээдүйн орлогоос төлөх нөхцөлтэй уг нь. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК 30 хувь, Засгийн газрын баталгаа, гүйцэтгэл 70 хувь, I үе шатад 597 сая ам.доллар, II үе шатад 250.4 сая ам.доллар буюу нийт 847.5 сая ам.долларын санхүүжилттэй 2024-2027 он хүртэл хэрэгжиж, Эрчим хүчний яам болон Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК хариуцсан ийм төсөл юм. Түлхүүр гардуулах нөхцөлтэй хэрэгжих байсан 597.8 сая ам.долларын өртөгтэй Тавантолгойн 450 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 300 МВт-ын хүчин чадлын гүйцэтгэгч болон санхүүжилтийн эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 6-р сарын 12-нд зарласан. Ингээд Эрчим хүчний яамнаас зарласан тендерт Монгол, Камбож, Хятадын нийт 4 компани шалгарсан. Хятадын энэ салбартаа туршлагатай China Western Power Industrial, Beijing Beizhong Steam Turbine Generator компани болон дотоодоос Моннис Интернэйшнл компанийн охин компани Майнс ап, Камбож улсын Mitime компани төслийг бие дааж хэрэгжүүлэх саналтайгаар оролцсон.

Гэтэл тендерт шалгарсан Mitime компанитай холбоотой гомдлыг уг тендерт өрсөлдсөн дотоодын болон Хятадын компаниас гаргаж, уг компанийн тендерт өрсөлдөхдөө нэрлэсэн төслүүд нь худал гэдэг асуудал хөндөгдсөн юм. Бүхэл бүтэн яам тендерт шалгарсан компанийг нь хэлэлцэхдээ хөрөнгийн баталгаа, хэрэгжүүлсэн төслүүдийнх нь талаарх нарийн мэдээллүүдийг нягтлаагүй байсан болж таарсан.

Ингээд энэ асуудлаас үүдэж Сангийн яам дахин үнэлгээ хийхээр болж, үнэлгээ дуустал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд 2024 онд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас төслийн тендерийг хүчингүй болгосон. Гэтэл хөрөнгө оруулалтын байдал тодорхойгүй хаягдсан төдийгүй Тавантолгой ДЦС-ын төсөлд олгосон санхүүжилт 12 тэрбум 726 сая төгрөг ЭТТ ХК-ийн 2025 оны тайланд бүртгэгдсэн байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2045 ажлын орон тоотой, чиг үүргийн давхардал их, ажил үүргийн уялдаагүй гэж дүгнэгджээ

Эрдэнэс Тавантолгой ХК-нд төв болон салбарын бүтэц зохион байгуулалт, чиг үүргийн уялдааг шалгахад компанийн засаглал, дотоод хяналт, төлөвлөлт ба гүйцэтгэлийн удирдлагад тавигдах хууль, дотоод журмын шаардлага хангагдаагүй. Чиг үүргийн зааг, хяналтын механизм, орон тооны зохицуулалт нэгдмэл байдлаа алдаж давхардсан бүтцүүд олон болжээ. Энэ нь шийдвэр гаргалт, тайлагнал, хяналт, шинжилгээ болон үйл ажиллагааны нийт үр ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж аудит дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл хяналт-аудит-эрсдэлийн чиглэлийн 6 нэгж зэрэгцэн ажиллаж, тээвэр-логистик-ачилт-экспортын чиглэлд төв болон салбарын түвшинд 4 өөр удирдлын төв зэрэгцэн ажиллаж байгаа нь давхардсан ачаалал бий болгож, мэдээллийн зөрүү, хэт төвлөрсөн зардал үүсгэж буй гэжээ.

Стратеги-төлөвлөлт-төсөл боловсруулах чиг үүрэг салбарын инженерийн нэгжүүдтэй уялдаагүй, өртөг өсөх шалтгаан болохоос гадна орон тоо тэнцвэргүй, үйл ажиллгааны зохион байгуулалт үр ашиггүй байна. 616 орон тооны 52 хувь нь логистик, тээвэр, ачих, шалгах чиглэлд төвлөрсөн боловч эдгээр нэгжийг шаардлагагүйгээр хэт олон жижиг хэсэг болгон задлуулсан байна. Ингэснээр удирдлагын шат олон, шийдвэр гаргалт удаан, нэгж бүр өөрийн тайлагнах, ажиллах, аргачлалтай болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл төвийн стратеги бодлого боловсруулах чиг үүрэг салбарын уул уурхайн үйлдвэрлэлийн бодит төлөвлөлттэй уялдахгүй.

2025 онд компанийн салбарын ажлын байрны нэр, орон тоонцы бүтэц шинэчлэн батлагдсан бөгөөд нийт 2045 орон тоо тогтоогдсон бөгөөд атал уурхайн салбарын орон сууц, амрах байрны дэд бүтцийн хүчин чадал нэг ээлжид 799 ажилтан хүлээн авах боломжтой бөгөөд энэ шийдвэр нь батлагдсан орон тоо болон ээлжийн зохион байгуулалтын хэрэгцээтэй уялдаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль стандарт шаардлага хангаагүй байна гэж үзжээ.

2025 онд 376 осол, 908 зөрчил бүртгэгдсэн бөгөөд бие хамгаалах хэрэгсэлгүй байх, зөвшөөрөлгүй бүсэд нэвтрэх зэрэг давтагдсан зөрчил тогтмол ажиглагдсан буюу шалтгаан, үр дагаврын шинжилгээ болон сайжруулах арга хэмжээ хангалтгүй гарсан байна.

Мөн Уурхайн бүсэд РМ2.5, РМ10 тоосжилт стандарт хэмжээнээс 2-3 дахин их, усны хэрэглээ өндөр хэвээр гэжээ.

"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд ЭТТ ХК ОБЕГ руу 27 тэрбумыг шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2021 онд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүд тодорхой зорилтот тоогоор "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэж сайн дураар мод тарьсаар ирсэн.

Гэтэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас батлагдсан ТЭЗҮ-ээр улс, орон нутгийн хэмжээнд мод үржүүлгийн газар байгуулах, мод бут тарих, арчлан ургуулахаар Онцгой байдлын ерөнхий газартай 2022 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 27 тэрбумаар санхүүжүүлсэн ч гэрээний үр дүнг дүгнээгүй, хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Иймд зөрчлийг арилгаж биелэлтийг энэ оны 10-р сарын 30-ны дотор багтаан арилгахыг ҮАГ-аас гаргасан байна. 2025 онд 890 мянган ширхэг мод тарих ажлыг зохион байгуулсан боловч гэрээний үр дүнг дүгнээгүй, хэрэгжилт хангалтгүй зөрчлийг илрүүлсэн байна.

Төрийн өмчит компаниас төрийн байгууллага хооронд ийм их хэмжээний мөнгөн зардлыг мод тарих нэрийдлээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан нь ноцтой. Үүний цаана төрийн байгууллагууд мод тарих нэрийдлээр замбараагүй мөнгөн дүнгээр зардал гаргаж, байгууллагын төсөвт суулгадаг уу гэх асуудал ч мөн хөндөгдөнө.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

799 хүний дэд бүтэцтэй байж 2000 гаруй хүн авна гэдэг утгагүй

Зочин
Зочин

Аюулгүй ажиллагаа огт хангагдахгүй байна

kkkk
kkkk
Reply to  Зочин

mergejliin bus hun ajillaj bhd yj ayulgui ajillagaa bhavdee

Зочин
Зочин

Zohion baiguulalt denduu muu bn

Зочин
Зочин

Oron toonii davhardal mash ih bn

Зочин
Зочин

Shiidver gargalt udaan bh ni oilgomjtoi

Зочин
Зочин

Тендер хүчингүй болсон мөртлөө мөнгө гаргасан нь бүр ноцтой

Зочин
Зочин

12 terbum zugeer alga bolson yum bish uu

Зочин
Зочин

Ийм аудитын дүгнэлт гарч байхад хэн хариуцлага хүлээх вэ

Зочин
Зочин

Hariutslaga tootsohgui bol hezee ch saijrahgui

оюутны холбооны хулгайч
оюутны холбооны хулгайч

арай чдээ.......иргэдийн 1072 хувьцааны ашиг хэдийг өгдөг билээ. Гэтэл эдний цацаж үрж бгаа нь арай хэтэрнэ .... тэр хулгайч Ганхуяг ЭТТ-н мөнгөөр МАН-ы бүх сонгуулийг цуигаж ялуулсан гсн хэрэг юу болсон бээээээээээээээээээээээ ??????????????????????

зочин
зочин

ийм их зөрчилтэй удирдлагын багийг зайлуулах хэрэгтэй, удахгүй нас барагсадын тоо нэмэгдээд ирнэ дээ хайран хүмүүс

Бүгдийг бич л дээ
Бүгдийг бич л дээ

3 менежерийг бичихгүй яасын, сугалж ирээд бичиж бдаг. Хахаха, дотроосоо бичүүлж л дээ

kkkk
kkkk

buh yum dotroosoo shdee!!! ter 3 n zailaagui bga yu?

Зочин
Зочин

Ийм их осол зөрчилтэй байж яаж ажил явж байнаа

Зочин
Зочин

376 osol gedeg bol mash undur too bn

Зочин
Зочин

Ajilchidyn ayulgui baidal mash muu bn

Зочин
Зочин

Төрийн компаниуд ингэж замбараагүй тэлдэг нь асуудал

оюутны холбооны хулгайч
оюутны холбооны хулгайч

энэ компанид дотоод аудит эрсдэл хяналын газар нэгжүүд ажилладаг, тэд юу хж бсн юм бол бас ТУЗ-н гишүүд гд зарчимаараа энэ их алдагдал хариуцлагыг шууд үүрэх хүмүүс бол тэнд л байх ёстой шүү

хулгайч
хулгайч

umnuh helgaich Ganhuyag bol Nurlat gd uuriin hamsaatnaa dotood hyanalt ersdelee hariutsuulj bgaad shaasan baidgiim daa.......................

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Зочин
Зочин

Хүний нөөц Удирдлагууд Ажилд авч бгаа Хүнээсээ Үргэлж Хахууль авдаг нэхдэг
Өгөхгүй бол Халдаг болохоор тэгж бга юм
Хахуулийн Уурхай

зочинЭНХЭЭ
зочинЭНХЭЭ

ИЙМ ХАМААГҮЙ МӨНГӨ ҮРЖ БАЙГААГ ГАРГААД ИРСЭН БАЙХАД ЯАГААД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ АРД ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ БАЙНА ВЭ

Зочин
Зочин

Аргагүй шдээ, эзэнгүй өмч юм чинь??!! Хувийн өмчийг төрд хурааж авахыг дэмждэг монголчууд ойлгохгүй ээ!!!

Зочин
Зочин

Би сайд хийвэл ....?

Зочин
Зочин

Хүүрэнсүгийн мод тарилт бол зүгээр л мөнгө угаалт болжээ

Зочин
Зочин

Маш замбараагүй юм

Зочин
Зочин

Ажил үүргийн уялдаа байхгүй нь харагдаж байна

Зочин
Зочин

Захиалгаар хэн бичүүлсэнийг дэндүү сайн мэдэж байна . Энэ залуу сайн ажиллаж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button