АНУ Ормузын хоолойгоос өөр газар явж байсан Ираны гурван хөлгийг саатуулжээ
АНУ-ын Зэвсэгт хүчин Ормузын хоолйогоос өөр газар явж байсан Ираны гурван хөлгийг саатуулсан гэж эх сурвалжууд лхагва гарагт /2026.04.22/ мэдэгдсэн байна. Тодруулбал Энэтхэг, Малайз, Шри Ланкагийн ойролцоо явсан газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг саатуулж, өөр газар руу авч явж байгаа гэжээ.
Вашингтон өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хөлгүүд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Иран бусад онгоцууд руу гал нээж байгаа юм. Өмнө нь Ормузын хоолойгоор Иранд төлбөр төлсөн онгоцнууд дамжин өнгөрч байсан. Харин одоо тус хоолойгоор төлбөр төлсөн онгоцнууд ч өнгөрөх боломжгүй байгаа юм. АНУ-ын Зэвсэгт хүчнүүд өнгөрсөн хэдэн өдрүүдэд Ормузын хоолойгоор өнгөрөх гэж оролдсон Ираны карго болон газрын тос тээвэрлэх онгоцнуудыг зогсоосон. Харин одоо өөр газарт байгаа онгоцнуудыг онилж эхлэв.
АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгсний улмаас эхэлсэн дайн дуусах шинж алга. Мягмар гарагт /2026.04.21/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гал зогсоох тохиролцоог сунгаж буйгаа ганцаарчлан шийдвэр гаргаж мэдэгдсэн. Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлт тасалдаж олон улсад эрчим хүчний хямрал үүссэн. Үүнээс гадна гели, бордоо, хуванцар, хөнгөн цагааны нийлүүлэлтэд мөн доголдол үүсээд байгаа юм.
Хоёр тал дайныг зогсоох хэлэлцээ хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учир Брент маркийн газрын тосны фьючерс буцаад 100 ам.долларын босгыг давж одоогийн байдлаар 102.2 ам.доллароор арилжиж байна. Дэлхийн жишиг үнэ болдог тус маркийн газрын тосны фьючерс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.04.17/ баррель нь 90 ам.доллар болж буурсан юм. Гэвч нөхцөл байдал тодорхойгүй байгаа тул буцаад өсөв.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн байдал улам хурцдаж байна даа
Ene bol delhiin hemjeenii tom asuudal shuu
Газрын тосны үнэ өсөх нь тодорхой боллоо
Dain zogsohgui bol baidal hunderne
Ормузын хоолой хаагдах нь маш аюултай
Erchim huchnii hyamral ulam nemegdeh vii
Ийм үйлдэл байдал улам дордуулна
Amerik mash hatuu alham hiij bn
Иран ч бас хариу арга хэмжээ авч байна
Дайн сунжрах шинжтэй боллоо
Delhiin zah zeel deer шууд nuluulnu
Газрын тос 100 доллар давлаа гэдэг том дохио
Ene ni buh ulsad nuluulnu
Энгийн иргэдэд хамгийн их нөлөөлнө
Манайд ямар хамаатай юм. Манайх Орос, Хятад 2оос л хамаарна