Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгар Украинд олгох $106 тэрбумын зээлд тавьсан хоригоо авчээ

Дружба хоолойгоор дамжин Унгар, Словак руу газрын тос нийлүүлэхийг Украин дахин эхлүүлсэн байна. Үүний дараа Будапешт Украинтай холбоотой асуудлаар Европын холбоонд тавьсан хоригоо авчээ. Ингэснээр Европын холбоо Украинд 106 тэрбум ам.долларын зээл олгож, Москвагийн эсрэг шинэ хориг тавих боломжтой боллоо.

Унгар хоригоо авсны дараа Европын холбооны ээлжит даргалагч Кипр улс мэдэгдэл хийхдээ зээл болон хоригийг эцсийн байдлаар батлах ажлыг эхлүүлнэ гэжээ. Гишүүн орнууд өнөөдөр эцэслэн баталж гарын үсэг зурах төлөвтэй байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Европын холбоо Украинд 106 тэрбум ам.долларын зээл олгох болсон. Уг зээлийг холбооны гишүүн орнууд хамтран зээл авах байдлаар санхүүжүүлнэ. Унгар, Словак болон Чех зээл авахгүй гэж тохиролцон тус санхүүжилтийг баталсан. Гэвч гуравдугаар сард Дружба газрын тосны хоолойн асуудлын улмаас Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн дэмжлэгтэйгээр тус зээлд хориг тавьсан юм. Орбан энэ сард болсон сонгуулиар сөрөг хүчний Петер Мажарт ялагдсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Европын ард түмний мөнгийг гал руу шидэх нь дээ

МОНГОЛ ХҮН...
МОНГОЛ ХҮН...

ЗӨВ ЗӨВ

Зочин
Зочин

Хайран мөнгө

Hohino
Hohino

Odoo Hohino gehees oir yu gehev

Холбоотой мэдээ

Back to top button