НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Өдөрт дунджаар улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгдэж байна

Улаанбурхан нь маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин гэдгийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс анхааруулсаар байна. Иймд дархлаажуулалтад хамрагдах нь чухал юм.

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна. Харамсалтай нь улаанбурхан өвчний улмаас нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь нэг хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг.

Иймээс:

  • Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
  • Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
  • Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт гэж ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button