Гадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тосны үнэ өссөн ч АНУ, Япон, БНСУ-ын хувьцааны индексүүд рекорд тогтоов

Ираны дайныг зогсоох хэлэлцээ тодорхойгүй байдалд орсонтой холбогдуулан газрын тосны үнэ буцаад өсөж эхэлсэн. Тодруулбал дэлхийн жишиг үнэ болдог Брент маркийн газрын тосны фьючерс 100 ам.долларын босгыг буцаагаад давж одоогийн байдлаар 103 ам.доллароор арилжиж байна.

Тэгвэл АНУ, Япон болон БНСУ-ын хувьцааны индексүүд газрын тосны үнийн өсөлтийг үл харгалзан дээд рекорд тогтоожээ. Өнөө өглөө /2026.04.23/ Азид арилжаа эхлэхэд Японы Nikkei 225 хувьцааны индекс 60,013 нэгж хүрсэн нь түүхэндээ анх удаа 60 мянган нэгж давсан тохиолдол болов. Харин Өмнөд Солонгосын Kospi 6,538 нэгж хүрсэн нь мөн түүхэн дээд амжилт юм.

Лхагва гарагт АНУ-д S&P 500 хувьцааны индекс 7,137 нэгж хүрсэн нь түүхэн дээд үнэлгээ байв. Үүнээс гадна Dow Jones индекс 49,490, Nasdaq Composite 24,657 нэгж хүрч өсөлт үзүүлжээ. Канад, Австрали, Хонконгийн хувьцааны индексүүд ч мөн өссөн байна.

Эх сурвалж: CNBC, BNN Bloomberg

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button