Израил, Ливан гал зогсоох тохиролцоогоо гурван долоо хоногоор сунгажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2026.04.23/ мэдэгдэл хийхдээ Израил, Ливан нар гал зогсоох тохиролцоогоо гурван долоо хоногоор сунгасан гэжээ. Трамп пүрэв гарагт АНУ-д суугаа Ливаны Элчин сайд Нада Моавад, Израилын Элчин сайд Йехиел Лейтер нарыг Цагаан ордонд хүлээн авч уулзаж, хэлэлцээ зохион байгуулсан байна. Хэлэлцээ болохын өмнөх өдөр буюу лхагва гарагт /2026.04.22/ Израил Ливанд агаарын цохилт өгч таван хүний аминд хүрсэн юм. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь сэтгүүлч байжээ.
Уулзалтын дараа Трамп “Уулзалт маш сайн явагдлаа. Ливан Хезболла бүлгээс өөрийгөө хамгаалахад нь туслахын тулд хамтран ажиллах болно” гэж хэлсэн байна. Хезболла бүлэг Израилын эзлэн түрэмгийлэгч хүчнийг эсэргүүцэх эрхтэй гэж мэдэгдсэн байгаа.Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун нарыг хүлээн авч уулзаж, хэлэлцээ зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн юм. Энэ жил хоёр улс энхийн тохиролцоонд хүрэх магадлал өндөр гэж бодож буйгаа тэр илэрхийлжээ. Ливаны Элчин сайд Моавад Трампт талархсанаа хэлээд “Таны тусламжтайгаар бид Ливаныг дахин агуу болгож чадна гэж бодож байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.