Улс төрийн мэдээ

Ж.Мөнхбатын зүтгүүлж байсан хуулийг У.Отгонбаяр зүсийг нь өөрчлөөд дэмжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар У.Отгонбаяр тэргүүтэй гишүүдийн 2025 оны 7-р сард санаачлан өргөн барьсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87 гишүүнээс 66 нь буюу 75.9 хувь нь дэмжив.

Хуулийн тухайд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны албан хаагч болно гэсэн нэмэлт өөрчлөлт.

2018 онд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат яг ийм агуулгатай буюу Аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах тухай заалт оруулж дэмжүүлсэн бөгөөд тухайн үед АН уг хуулийн төслийг буцаах санал гаргаж, парламентад эсэргүүцэж байсан удаатай. Гэтэл өнөөдөр уг хуулийг санаачлагчдын дунд АН-ын бүлгийн гишүүд ч өөрсдөө явж буй.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэхүү нэмэлт өөрчлөлт нь "Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүх эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг хязгаарлах эрсдэл үүсэж байна. Түүнчлэн ИТХ-аас тухайн шатны Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулна" хэмээн дүгнэсэн байдаг.

Уг нэмэлт, өөрчлөлт батлагдвал төрийн албаны мэрит зарчим алдагдаад зогсохгүй, ИТХ-ын төлөөлөгчид улс төрийн намын ажлаа хийгээд иргэдийг төлөөлөх үүрэг нь хоёрдугаарт болчих эрсдэлтэй.

Сонгууль угтуулсан уг хуулийг УИХ-ын чуулганаар зүтгүүлсээр ийн дэмжүүлж, ИТХ-ын төлөөллийн үүрэг, хяналтын оролцоог үгүй хийхэд хүрэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэмжихгүй гэвэл Зодоод цохиод өрөө хэсээд хутганы зураг үзүүлээд явчих юм бгаа биз. Одоо буухаасаа өмнө Эхнэр хүүхэд гээд өөр хүн бвал дээшээ гаргачихаад буугаач. Хэлэх муу үг алга даа.

Зочин
Зочин

Гэнэт тодорсон хувилгаан сайн ахыхаа түлхээсээр хэн ч мэдэхгүй нэг гар их хуралд үсрээд ороод ирсан.Монгол төрийн гутамшигт эмэгнэлийн нэгээхэн хэсэг энэ шүү ах нь нэгдүгээр хүн дүү нь түшээ гоё чаажина

Зочин
Зочин

Мөнхбат чинь хэрэгтэн хүчирхийлэгч биш юмуу

Зочин
Зочин

Ийм ороо бусгаа үед Ж.Мөнхбат улс төрд хэрэгтэй байна даа. Энэ намд чинь зангаргатай, түс тас, бодлого, харилцаа зангидаад явчих хүн ховордсон цаг

зочин
зочин

мөнхбат шоронд ороогүй юмуу

Зочин
Зочин

Ухна гуайн сагсалзуур хүүхдүүдийн гай лайг энэ улс үүрч дийлэхгүй боллоо шүү

Зочин
Зочин

Ёох одоо болиочээ нэг нэгнээ л барьж идэх гээд хуцаад байхындаа

Готов дугаар хорооны намын ахмад гишүүн
Готов дугаар хорооны намын ахмад гишүүн

Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.АмарБаясгалан шиг хийе гэснээ хийдэг, эвлэрүүлж нийлүүлдэг, түс тас эрийн шийрүүдээ Оюун-Эрдэнэ нэг нэгээр нь хилс хэрэгт гүтгэж , улс төрөөс холдуулж байгаа даа. ОЭ -ын хоронд хордсон сайхан залуус олон байна

Холбоотой мэдээ

Back to top button