Орон нутаг
Ховд аймгийн Зэрэг суманд 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
Ховд аймгийн Зэрэг сумын нутагт 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны орой Улаанбаатарын цагаар 19:11:47 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлт 46.97 өргөрөг, 93.05 уртрагийн солбицолд буюу тухайлбал,
- Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 22 км,
- Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км,
- Дарви сумын төвөөс баруун зүгт 43 км зайд болсон байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол, эвдрэл гэмтлийн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй хэмээн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.