Гадаад мэдээДЭЛХИЙ
Австралид өлссөн зэрлэг амьтдад 2,200 кг чихэрлэг төмс, лууван онгоцоор тарааж өгч байжээ
2020 оны эхээр Австрали улсад томоохон түймэр дэгдэж олон мянган орон гэр шатаж, 33 хүн амь үрэгдсэн. Түймрийн үеэр Нью Саут Уэльс мужийн засгийн газар өлссөн имжүүдэд зориулж нисдэг тэрэг, онгоцоор 2,200 кг чихэрлэг төмс болон лууван тарааж байжээ.

“Rock Wallaby” нэртэй тэрхүү ажиллагааны хүрээнд Нью Саут Уэльс мужийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ажилчид хэд хэдэн бүсэд ногоо онгоцоор цацсан юм. Тус мужийн Байгаль орчны сайд Мэтт Кин “Daily Mail” сонинд тухайн үедээ ярилцлага өгөхдөө, имжүүд түймрээс амьд үлдэх чадвартай ч амьдрах орчны ургамлууд дахин ургах хүртэл хэцүү нөхцөл байдалд ордог гэсэн байна.
Эх сурвалж: ABC7















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.