Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын Ерөнхий сайд Нетаньяху түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн гэжээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху баасан гарагт /2026.04.24/ мэдэгдэл хийхдээ олон нийтэд мэдэгдэлгүй түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн гэжээ. Тэрбээр жил бүр ордог үзлэгийнхээ үеэр эмчилгээ хийлгэсэн гэж мэдэгдсэн байна. Иран суртал ухуулга болгон ашиглах боломж олгохгүйн тулд жил бүрийн үзлэгийнхээ хариуг хоёр сар гаруйн хугацаанд нуусан гэжээ.

Нетаньяху 2024 оны арванхоёрдугаар сард түрүү булчирхайн томролын улмаас хагалгаанд орж байсан. Тухайн үед энэ талаар Ерөнхий сайдын алба мэдэгдэж байсан юм. Энэ жилийн үзлэгээр эмч нар нэг см-ээс бага хэмжээтэй хорт хавдар илрүүлсэн байна. Ерөнхий сайдын алба түүний хувийн эмч нар үзлэгийн дараа бичсэн захидлыг нийтэлжээ. Эмч нарын нэг нь “Ямар нэгэн үсрэлт байхгүй, маш жижиг зангилааг эрт илрүүлсэн. Бүх боломжит шинжилгээ хорт хавдар үсрэлт хийгээгүй гэдгийг харуулсан” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button