Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Путинийг Их 20-ын уулзалтад урина

АНУ-ын Майами хотод арванхоёрдугаар сард Их 20 орны уулзалт болно. Тус уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг урина гэж Вашингтон мэдэгджээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Путинийг ирнэ гэдэгт эргэлзэж байгаа аж. Тэр “Тэр ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд ирнэ гэдэгт эргэлзэж байгаа. Гэхдээ ирвэл сайн” гэжээ.

Үүнээс өмнө Кремль мэдэгдэл хийхдээ, Ерөнхийлөгч Путин Майами дахь Их 20-ын уулзалтад оролцох эсэхээ шийдээгүй байгаа гэсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд буюу ковидийн цар тахал дэгдэхээс өмнө Их 20-ын уулзалтад оролцсон. Олон улсын эрүүгийн шүүх (ICC) түүнийг баривчлах тушаал гаргасан тул Путин Их 20-ын уулзалтад цахимаар оролцдог болсон юм.

2022 онд Украины дайн эхэлсний дараа Путинийг барууны орнууд тусгаарлах арга хэмжээ авсан. Гэхдээ өнгөрсөн жил Трамп Цагаан ордонд ирснээс хойш Вашингтон Москвад илүү ээлтэй хандаж эхэлж, Путин өнгөрсөн жилийн зун АНУ-д айлчилсан билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

КГБ-гийн коммунист-фашист зөнөг Путлерийг
урьж аваачаад ураад тастаад хаячихаач ээ !

Zochin
Zochin
Reply to  Зочин

TENEG UMHII HUUR CHAMAIG URAAD TASTAAD, ULDEGDEL HOGIIG CHIN NOHOID HAYJ UGUH HEREGTEI, ULNII CHAMD OGT HAMAAGUI.

Холбоотой мэдээ

Back to top button