НИЙГЭМНийгэм мэдээ

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярыг огцруулах эрх Э.Насанбатад бий

Дуучин МУСТА, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү 21 аймгаар аялан тоглолтоо хийж байгаа юм. Аялан тоглолтоор энэ сарын 24-ний 19:00 цагт Увс аймгийн "Ойрад" театрт тоглох үед тус театрын хөгжим, гэрэл зэргийг хариуцсан ажилчид байхгүй, улмаар ёс зүйгүй хандсан тухай Б.Амархүү өөрийн цахим хуудсаар мэдээлэл хийсэн.

Энэ асуудлаар тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр "Хар тамхичныг үзээгүй нь зөв шүү дээ. Бүр яагаад цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг жигшиж байх хэрэгтэй шүү. Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцуулна" хэмээсэн нь нийгэмд талцал үүсгээд буй.

Дуучин Б.Амархүү нь 2019 онд хар тамхины хэргээр саатуулагдсан. Тус хэргийг эргэн сануулбал, түүнд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүд 2019 оны 10-р сарын 29-нд "сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноож байсан юм.

Тэгвэл С.Анхбаярын согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү болох "Т"-тэй маргалдаж хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож байсан нь эргэн сөхөгдсөн бөгөөд тус үйл явдал 2018 онд болж байжээ. Үүний дараагаар С.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа оруулсан постоо устгасан байна. Улмаар “Хүмүүсийг бухимдуулсандаа уучлалт хүсье. Хэдүүлээ гэхдээ болох, болохгүйн зааг, жигших, буруутгах зүйлсээ тодорхой болгох хэрэгтэй биз ээ. Олны танил хүмүүс хариуцлагатай байх ёстой, хүүхэд залууст үлгэр дуурайлал болдог гэдгээ байнга санах ёстой. Хар тамхи бол алдаа биш, толгой илэх зүйл биш, тахал шүү, тахал" хэмээсэн байна.

Харин анх гаргасан мэдээллийнхээ дараа Б.Амархүү "Увсын театрын асуудал ингэж их газар авна гэж огтхон ч бодсонгүй. Увсын ард иргэдэд би талархаж баярлаж хайрлаж явдгаа илэрхийлье ээ. Энэ Засаг даргын орлогч Анхбаяр гэдэг залууд гомдоллоод юунд ч хүрэх вэ дээ гэж бодож байна. Гэхдээ цаашид энэ залуу ахиж битгий ийм үйлдэл гаргаасай гэж хүсэж зөвлөж байна. Хүний мууг үзэж хүнд гай болох хүсэл надад огтхон ч байхгүй тул, Орхиё доо. Увсын театрын ажилчид илүү их соён гэгээрүүлэх илүү их сэтгэл гаргаж ажиллаарай гэж хүсье ээ" гэжээ.

Тэгвэл Увс аймгийн Ойрад театр тус асуудалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргасан байна. "Үйлчилгээний ажилчид тухайн тоглолтод ажлын байран дээрээ байж зохих үйлчилгээ үзүүлсэн. Тухайн үед уран бүтээлчид хөдөө сумуудад хуваарьт тоглолтоор явсан мөн Соёл урлагийн салбарын байгууллагуудын нэгдсэн үйл ажиллагаанд оролцож байсан ч бид тоглолтыг тасалдуулахгүйн тулд бүх боломж нөөцөөрөө туслан дэмжиж ажилласан. Тоглолтыг 80 гаруй хүн үзсэн бөгөөд цахим хандлага бол Ойрад театрын ажилчид ажлаа хийгээгүй, ажлын байран дээрээ байгаагүй, тоглолтын менежментийг хийж өгөөгүй гэдэг байр сууриар хандаж байсан.

Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотоос өөрийн тоглолтын афишийг ирүүлэхдээ шуудангийн мөнгийг нь төлөөгүй, манай театраас төлж авсан ба тоглолтынхоо талаар Увс аймгийн телевиз, сайт болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулаагүй. Театр хувь уран бүтээлчийн тоглолтын менежментийг бүрэн хариуцдаггүй ч уг тоглолтыг Ойрад театрын пайж хаягаар болон бүх боломжит сувгаар сурталчилж ажилласан. Бид төрийн үйлчилгээний байгууллагын хувьд заал, танхим, гэрэл, хөгжим аппаратур бусад үйлчилгээгээрээ уран бүтээлчдэд туслан дэмжиж ажилладаг. Үзэгч цөөхөн байсан тул бид түрээсийн мөнгөнөөс уран бүтээлчийг бүрэн чөлөөлсөн.

Бидэнд баярлан талархсанаа илэрхийлээд гар бариад гарсан хүн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгохгүйгээр хэт нэг талыг барьсан лайвыг олон нийтийн сүлжээнд байршуулсан нь харамсалтай байна. Дуучин Б.Амархүүд олон үйл ажиллагаа давхцаж байгаа талаар тоглолт эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдсэн бөгөөд тоглолтын өмнө болон дараа манай албан хаагчдыг зүй бус үгээр доромжилж, тухайлбал “Чамайг ажлаас халуулна, яам тамгын газарт таньдаг хүмүүс байгаа” гэх мэтчилэн ёс зүйгүй авирлаж, “Та нар намайг угтаж аваагүй, хүндэтгэлгүй хандсан” хэмээн зүй бусаар харьцсанд манай хамт олон харамсаж байна" хэмээжээ.

Увс аймгийн засаг даргын орлогч С.Анхбаярыг ёс зүйгүй үйлдэл гаргасан учир ажлаас нь чөлөөлөхийг шаардсан. Түүнчлэн С.Анхбаярыг гадаад улсад байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн эсэхийг Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатаас тодруулахыг хүссэн ч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.22-т зааснаар сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах эрх Засаг дарга буюу Э.Насанбатад бий гэсэн үг.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Албан тушаалтай хүн бол бүр илүү хариуцлагатай байх ёстой гэдгийг л харуулж байна

Зочин
Зочин

Төрийн албан тушаалтан ийм үг хэлж байгаа нь өөрөө ноцтой асуудал шүү

Зочин
Зочин

ene bol zugeer neg margaan bish yanz buriin yos zuin asuudal davhar yavj bn

Зочин
Зочин

amarhuu ch bas uuruu uuriiguu jaahan hyanah heregtei bh shig sanagdsan

Зочин
Зочин

Хүмүүсийг ингэж шошголж ярих нь нийгэмд улам талцал үүсгэдэг

Зочин
Зочин

hun aldsan bol zasrah bolomj ugnu gedeg ni niigmiin soyol shuu

Зочин
Зочин

Нэгнийгээ шууд яллахаас илүү асуудлаа зөв ярьж шийдэх хэрэгтэй санагдаж байна

Зочин
Зочин

zarimdaa famous humuus uursdiiguu heterhii undur uneleed baidag shig

БАТҮҮЛ
БАТҮҮЛ

АМАРХҮҮ СООШЛ АШИГЛАН САЙХАН ГОЁ ЯРИАД ЯВАХ ЁС СУРТАХУУНЫ ЭРХГҮЙ БОЛЧИХСОН ЭТГЭЭД !!!

Иргэн
Иргэн

Орлогч дарга нь постоо устгачихаад ,дахиад олны танил хүмүүс хариуцлагатай, үлгэр дууриалалтай байх,байнга санах ёстой ,толгой илэх биш гэчихжээ. Тэгвэл дүүгээ заазуурдсан хүн орлогч дарга хийгээд, бусдыг үзэн ядаж, зөв хүн байхыг шаардаад байх нь ЁС ЗҮЙ л юм байх даа.

Зочин
Зочин

neg tal ni buruu gej helhed hetsuu l yum harin handlaga ni chuhal bsan

Зочин
Зочин

Уучлалт гуйсан нь зөв ч анхнаасаа бодож хэлэх хэрэгтэй байсан даа

Зочин
Зочин

ene bol hunii erh chuluu bolon yos zuin zaag deer yavaad bn

Зочин
Зочин

Зүгээр ажлын асуудлыг ингэж томруулж нийгэмд цацах хэрэг байсан юм болов уу

Зочин
Зочин

Театрын тайлбарыг уншихаар бас нэлээн өөр өнцөг харагдаж байна

Зочин
Зочин

ali ch taliin medeeleliig neg dor harahgui bol oilgolt buruu bolchih geed bn

Зочин
Зочин

Ёс зүй гэдэг зүгээр нэг ярих биш бодитоор хэрэгжих ёстой зүйл

зочин
зочин

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАСАНБАТ ГУАЙ ТА ХУУЛЬ ДЭЭДЭЛДЭГ, ХҮНИЙ ЭРХИЙГ ЭРХЭМЛЭДЭГ БОЛ АНХБАЯР ГЭДЭГ ЗАЛУУДАА ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦ. ТАНЫ ХАМАР ДОР ЧИНЬ ЮҮ БОЛСНЫГ МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ МЭДЛЭЭ, СОНСЛОО, ЗЭВҮҮЦЛЭЭ. АМАРХҮҮ ГЭДЭГ УРАН БҮТЭЭЛЧ ОЛОН КМ ЗАМЫГ ТУУЛЖ СОЁЛЫГ ТҮГЭЭЖ ЯВНА. ГЭТЭЛ ТАНАЙ АЙМГИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ ХАР ДАА. АРЧААГҮЙ АРЧААГҮЙ ГЭХЭД АРАЙ АРАЙ БИШҮҮ. ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ ОЛОН ЗУУНЫ ТУРШ УРЛАГ ТЭТГЭЖ, НҮДИЙГ НЭЭЖ ИРСИЙН. УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ГЭДЭГ. НӨГӨӨ ОРОН ДАЯР 100 ЖИЛЭЭ СҮР ДУУЛИАНТАЙ ТЭМДЭГЛЭЭД БАЙСАН ЕРДӨӨ Л ИНГЭХ ГЭЖ ТЭР ҮҮ? ЗАВХАРСАН ЮМ.

Зочин
Зочин

Хувь хүний алдааг шүүмжилж болно гэхдээ ингэж доромжлох нь буруу

Зочин
Зочин

odoo ene asuudal uls tur bolood yawchih vii dee

Зочин
Зочин

ardiin namiig ireh songuilaar unagah nuhur

Зочин
Зочин

Энэ амархүү гэж бацаан өөрийгөө өрөвдүүоэх гээд байгаа юм уу май шүү хар тамхичин минь их далчгар бацаан тэр түвшинбаярынхаа араас арилж үз

Зочин
Зочин

Улс төрийн албан тушаалтан ийм хариуцлаггүй байж болохгүй. Ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй.

Saraa
Saraa

Анхбаяр аймгийн орлогоч дарга хийх ёс зүйгүй хүн бна даа хутга шөвөгний асуудалтай хүн

Зочин
Зочин

Дүүгээ олон удаа заазуурдсан хүн
бусдыг яаж ч болох аюултай..
Ийм хүн Төрийн удирдах албанд ажиллаж
болохгүй..
Ажилаас нь хөөж зайлуул..

Зочин
Зочин

Амархүү чи бол тахал тахал яаж татдагийг залуучуудад сурталчилсан хүн яагаад гэвэл чи уран бүтээлч уран бүтээлээрээ хүүхэд залуучуудад үлгэр дуурайлал болох ёстой гэтэл чи тахал татхыг сурталчилсан бусад тамхичид мөн адилхан хар тамхи бол наад асуудлын чинь хажууд гамшиг эргүү малаа чи бас ойлгоогүйл яваа юм байна хэндээ гомдоллоод байгаа юм хүмүүсийн хөдөлмөрийг үнэл чи өөрийгөө аймар ОД гээд төсөөлцөн

Гэсгээлт
Гэсгээлт

Аль аль нь бүгд амиа аргацаасан алиа салбадайнууд шдээ хөөрхийс...

Холбоотой мэдээ

Back to top button