Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Вашингтонд болсон халдлагын үеэр сандраагүй гэж хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтонд болсон халдлагын талаар “CBS News” агентлагийн Нора О’Доннелтэй ярилцсан нь ням гарагт /2026.04.26/ нийтлэгдсэн байна. Бямба гарагийн /2026.04.25/ орой Вашингтон хот дахь Хилтон зочид буудалд Цагаан ордны сэтгүүлч нарын зоог барих арга хэмжээ дээр зэвсэгт халдлага гарсан.

Буун дуу гарсны дараа санаа зовсон эсэхийг О’Доннел Трампаас асуухад “Санаа зовоогүй. Галзуу ертөнцөд амьдарч байгаа гэдгээ би сайн мэднэ” гэжээ. Тэр хэлэхдээ өөрийнх нь сониуч зангаас болж Ерөнхийлөгчийг хамгаалах албаны ажиллагааг удаашруулсан байх хэмээсэн юм. Трамп “Би юу болж байгааг харахыг хүссэн. Ерөнхийлөгчийн албаны ажилд чирэгдэл учруулсан байх. Гэхдээ юу болж байгааг хармаар санагдсан. Тэгээд л хэцүүхэн асуудал тулгарсан гэдгийг ухаарсан” гэжээ.

Бичлэгээс харвал Ерөнхийлөгчийг хамгаалах албаныхан Трамп болон Меланиаг доошлохыг хэд хэдэн удаа сануулсан юм. АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэж буй Тодд Бланш хэлэхдээ тус халдлага улс төрийн сэдэлтэй байж магадгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Трамп мэдрэлийн доголдолтой

Холбоотой мэдээ

Back to top button