УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчийн дүүтэй холбоотой өргөдөл Халдашгүй байдлын дэд хороонд хав дарагдав

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг өрөөнд нь согтуу орж ирэн, агсам тавьж, нүүр рүү нь архи цацсан, "Монгол цэргийн нэгдсэн холбоогоо хөдөлгөнө шүү" хэмээн заналхийлсэн гэх асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд хандсан. Уг асуудал олон нийтэд ил болсон цаг хугацаа нь дөрөвдүгээр сарын эх. Өөрөөр хэлбэл, сар орчмын хугацаа өнгөрөөд буй.

У.Отгонбаяр "УИХ-ын гишүүд маргалдах, ам мурийх юм байлгүй яах вэ.Надтай холбоотой гомдол гаргасан байна билээ., Ц..Даваасүрэн гишүүн уулзсангэсэн шиг ээ Төрийн ордонд хээвнэг алхаж яваа. Үүгээрээ тэр тэдний хооронд гомдол гаргах хэмжээний зүйл өрнөсөн гэдгийг өгүүлж байгаа юм.

Нэг нь албан ёсоор өргөдлөө өгчихсөн, нөгөө нь аман байдлаар үйл явдлаа "баталчихсан", хамт байсан гэрчүүд байсаар атал хариуцлага тооцуулахаар хандсан хороо нь таг чиг байсаар энэ хүрлээ.

Тэднийг Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслөөс болж маргалдсан гэдэг. Тэр нь ч үнэн болов уу. Угтаа бол маргаан гэхээс илүүтэй ахынх нь өөдөөс үг хэлээд байгаад дүү нь баахан шарлахсан явдал гэнэ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг Лхагвын тойм" нэвтрүүлэгт орж, орон даяар Ерөнхийлөгчийн инситуцын түрэмгийлэл болоод парламентын дархлаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хуулийн төсөл өргөн бариад байгаа талаар ярьснаас эхэлсэн аж.

Угтах бол У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнэтэй хамт нэг тойргоос сонгогдсон, түүний нэр дор сонгуулийн сурталчилгаагаа “базсан” хүн. Гэхдээ улс төрд мөнхийн эрх ашиг байдаг гэдгийг харуулж увайгүйтэв. Хэдийгээр Ерөнхийлөгчийн дүү хэдий ч УИХ-ын гишүүний хувьд парламентын дархлаагаа хамгаалах үүрэг түүнд ногдоно.

Халдашгүй байдлын дэд хороо хуралдах нөхцөл үүсээгүй гэв

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос хурлын тов, хэлэлцэх асуудлын талаар тодруулахад "Ойрын хугацаанд хурлын болох тов байхгүй. Манай хороо бусад хорооноос онцлогтой, өргөдөл гомдол ирсэн тухай бүр хэлэлцдэггүй. УИХ-ын тухай хуулийн 45.1, 45.2-т заасны дагуу хуралддаг. Хуралдах нөхцөл бүрдээгүй байгаа гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ гишүүний гомдлыг хэлэлцэх эсэхийг мэдэхгүй байна. Ц.Даваасүрэн дарга болон гишүүд хэлэлцэж шийдэх байх" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т юу гэж заасныг дор тодруулъя.

45 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх

  • 45.1.Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокуророос түүний гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрөл хүсэж, халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн бол гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ.

45.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ:

  • 45.2.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан;
  • 45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан;
  • 45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан гэж тус тус заажээ

Тэгэхээр энэ янзаараа бол прокуророос бичиг ирэх, хэн нэгнийх нь бүрэн эрх хөндөгдөх хүртэл тус хороо өргөдлийг хав дарсаар байх бололтой. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороон есөн гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ахалдаг.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүрэлсүх болиоч
Хүрэлсүх болиоч

Ахаа дууриасан бас нэг луйварчин УИХ д оржээ. Улс төрөөс ашиг хонжоо хайсан Хүрэлсүх зайлахыг иргэд шаардана даа.

Зочин
Зочин

Оюука минь дээ чиний л буруу шүү дээ.... ажиллаа өгч авч суралдаа...

Зочин
Зочин

улс төрийн дотоод зөрчил ийм хэмжээнд хүрчихээд шийдэгдэхгүй удах нь олон нийтийн итгэлд хамгийн их сөргөөр нөлөөлдөг юм шиг санагддаг

Зочин
Зочин

bi bol endees harj bna ali ali taldaa hurdan shiidver gargahgui bol asuudal uur hurch urtchih yum

Зочин
Зочин

хуулийн процесс удаашрахаар хүмүүс шууд улс төрийн нөлөө гэж хардах нь ойлгомжтой болжээ

Зочин
Зочин

zarim asuudal ni il tod baigaa met hernee shiidver gargahgui bailgaad bdag ni сонин санагддаг

Зочин
Зочин

bi bodohdoo haldashgui baidal gej zuil zarimdaa хариуцлагаас зугтах хамгаалалт bolchihdog yum shig

Зочин
Зочин

ийм том маргаан гарчихаад сар гаруй хугацаанд хөдөлгөөнгүй байна гэдэг арай удаан санагдаж байна

Зочин
Зочин

улс төрчид хоорондын зөрчил жирийн иргэдэд ямар ч ашиггүй зөвхөн итгэл бууруулдаг

Зочин
Зочин

bi endees neg zuil oilgoloо хуулийн байгууллагын хурд ил тод байдал маш чухал юм bna

Зочин
Зочин

зарим тохиолдолд асуудал шийдэхээс илүү хойшлуулах нь илүү ашигтай мэт харагддаг нь буруу

Зочин
Зочин

улс төрийн хүрээнд ийм зүйлс байнга яригддаг ч бодит шийдвэр гарахгүй байгаад хүмүүс залхаж байна

Зочин
Зочин

bi bol ingej bodoj bna хэн нь зөв хэн нь буруу гэдгээс илүү ил тод шийдэл л хэрэгтэй

Зочин
Зочин

ийм асуудал удах тусам нийгмийн дунд эргэлзээ нэмэгддэг нь тодорхой

Зочин
Зочин

зарим хүмүүс улс төрийн хамгаалалт их байгаагаас болж хариуцлага алдагддаг гэж ярьдаг нь оргүй биш байх

Зочин
Зочин

би бол энэ мэт маргаан хурдан шийдэгдэж байж итгэл сэргээнэ гэж бодож байна

Зочин
Зочин

хуулийн заалт байдаг ч хэрэгжилт нь удаан байвал утга нь алдагдана

Зочин
Зочин

улс төрийн асуудал дотор хувийн маргаан орохоор бүр төвөгтэй болдог юм шиг

Зочин
Зочин

заримдаа ийм асуудал зориуд сунжирч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг

Зочин
Зочин

Нара руу дайрч давшлаад байдаг троллууд Хүрэлсүхийн дүү гэх Ухнын Отгонлалар руу яагаад ноцохгүй байна ? Хүхэрсүхтэйгээ хамт улс төрийн үхдэл болох цаг дөхөж байгаа гэж л найдъя.

зочин
зочин

ажлаа зохих журмаар хийгээчээ, ерөнхийлөгчийн амыг хараад байхаа болиоч

Зочин
Зочин

Хүрэлсүх байгаа цагт холбоотой хэрэг бүхэн нь хав дарагдана

Zochin
Zochin

Oyun Erdene Otgonbayariin derged hamaagui nutuutai

Зочин
Зочин

Xar Davaasvren aimxai xar chacaga bnadaa. Xudlaa tom tom bvltrexii n yana

хүннү
хүннү

Улс төрд өрнөж байгаа зүйлээс нэг зүйлийг ойлгож авлаа. Ерөнхийлөгчийг ард түмэн биш парламентаас сонгох ёстой юм байна. Ард түмэн ганцхан төрийн эрх барих дээд байгууллагыг сонгуульд оролцоё. “Би ард түмнээс сонгогдсон, би ард түмний талд” гээд ЗГ-ын газрын гишүүдийг хоёр хуваадаг сүүлдээ бидний сонгосон УИХ-ын гишүүдийг хүртэл хооронд нь талцуулдаг боллоо. Тиймээс ерөнхийлөгчийг их хурлаас сонгодог болох хуулийг яаралтай санаачлан оруулж ирэх гишүүд гараа өргө. Хууль боловсруул. Үндсэн хуулиндаа өөрчилт оруул.

Зочин
Зочин

Ухнаагийн сагсуу харууд Монгол төрөөс гэр бүлээрээ зайлна уу даа

Зочин
Зочин

Хүрлийн үеийн сүх хуучирч шороонд дарагдсан.

Зочин
Зочин

Оюун-Эрдэнээ ! Чи өөрийгөө хэт өргөмжлөх огт хэрэг гүй шүү, чи үнэндээ улс төрч ч биш, ер нь хэн ч биш.!!!Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй болж Завхайн заамлаар гарч ирсэн, мэдэх ч юмгүй, чадах ч юмгүй, Харвард байтугай 10-р ангиа ч олигтой төгсч чадаагүй л нэг хөг ийн бантан ш дээ !!!
УИХ-ын гишүүн чинь ч чамд дэндүү ахаднаа, хирээ мэдээд, хэлээ хазаад дуугүй л сууж байвал өөрт чинь өлзийтэй ш дээ..... ч

Холбоотой мэдээ

Back to top button