НИЙГЭМЭнтертайнмент

Зураач Л.Амарсанаа усан будаг, ширхэг зураасан зургийн охь бүтээлүүдээ дэлгэлээ

Зураач Л.Амарсанаа бие даасан тав дахь үзэсгэлэнгээ “Fifty” нэртэйгээр дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд усан будгийн 50, ширхэг зураасан зургийн 50, ширхэг каллиграф болон бусад төрлийн 50 гээд нийтдээ 150 орчим бүтээлээ дэлгэжээ. Тэрбээр 1994-1999 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Түүний багш Я.Оюунчимэг нь Монголын зураасан зураг, усан будгийн нэрт мастер бөгөөд олон шавь бэлтгэсэн, улсын сан хөмрөгт бүтээлүүд нь хадгалагдсан нэр хүндтэй уран бүтээлч юм.

Түүнчлэн тэрбээр дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулагдсан үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад бодит хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн тод төлөөлөл билээ. “Fifty” үзэсгэлэн нь уран бүтээлчийн оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг багтаасан, зураасан зургийн төрөл бүрийн техник, арга ажиллагааг харуулсан, төмөр бар, модон бар, хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг өргөн хүрээтэй төрлүүдийг нэг дор цогцлоосон гэдгээрээ онцлогтой. “Fifty” үзэсгэлэн энэ сарыг дуустал Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд үргэлжилнэ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button