АНУ-ын Хууль зүйн яам Холбооны мөрдөх товчооны дарга асныг Трампыг заналхийлсэн гэж ял тулгалаа
АНУ-ын Хууль зүйн яам мягмар гарагт /2026.04.28/ Холбооны мөрдөх товчооны дарга асан Жэймс Комид эрүүгийн хоёр зүйл ангиар ял тулгасан байна. Тодруулбал Жэймс 2025 онд хясаануудыг 86 47 гэсэн тооны хэлбэрт оруулсан зураг нийтэлсэн нь Трампыг заналхийлж байгаа явдал гэж Хууль зүйн яам үзжээ.
АНУ-д 86 гэдэг тоог хэн нэгийг баарнаас хөөж гаргах гэсэн утгатай ашиглаж болдог юм. Харин 47 гэдэг нь АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Трампыг илэрхийлсэн код гэж Хууль зүйн яам үзжээ. Жэймст ял тулгасан нь АНУ-ын Хууль зүйн яам Трампын улс төрийн дайснуудын эсрэг хэрэг үүсгэсэн бас нэгэн тохиолдол болллоо. Өнгөрсөн жил Трамп өөрийнхөө улс төрийн дайснуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг уриалсан нийтлэл оруулахдаа Жэймсийн нэрийг цохсон юм.
Хууль зүйн яам түүнд ял тулгасны дараа Жэймс мэдэгдэл хийхдээ “Би гэм буруугүй болохоор айхгүй байна. АНУ-ын Хууль зүйн яам ингэж ажиллах ёсгүй. Зарим хүмүүс энэ тоонуудыг хүчирхийлэлтэй холбодог гэдгийг би мэдээгүй. Бүх төрлийн хүчирхийллийг эсэргүүцдэг учраас би зургаа устгасан” гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Trump: I hang out with losers because it makes be feel better. I hate guys that are very, very successful and you have to listen to their success stories. I like people that like to listen to my success.