АНУ Ираны дайнд 25 тэрбум ам.доллар зарцуулжээ
Пентагоны ахлах албан тушаалтан Жулес Херст АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны хууль тогтоогчдод Ираны дайны талаар мэдээлэл өгчээ. Түүний хэлснээр АНУ Ираны дайнд 25 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Дэлхийн банкны тоо баримтаас харвал Монгол Улсын ДНБ 2024 онд 23.7 тэрбум ам.доллар байжээ.
Дайнд зарцуулсан мөнгөний ихэнх нь зэр зэвсэгт зориулагдсан гэж Жулес хууль тогтоогчдод хэлсэн юм. Мөргөлдөөний улмаас эвдэрсэн Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудын дэд бүтцийг сэргээх босгон, засварлах зардлыг тооцоолж үзсэн эсэх тал дээр тэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет хэлэхдээ, Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж байгаа учир ийм хэмжээний зардал гаргах нь үндэслэлтэй гэсэн юм.
25 тэрбум ам.доллар гэдэг бол АНУ-ын зэвсэгт хүчний гаргасан зардал. Харин Ираны дайны улмаас дэлхий дахинд олон зуун тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учраад байгаа билээ. АНУ газрын тос экспортлогч орон ч гэсэн үнийн өсөлт америкчуудад хүнд тусаж байгаа юм. Энэ жил АНУ-ын Конгрессын завсрын сонгууль явагдана. Тус сонгуулиар сөрөг хүчин Төлөөлөгчдийн танхимын удирдлагыг авах төлөвтэй байгаа билээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.