Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно гэж FIFA мэдэгдлээ

FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино мэдэгдэл хийхдээ Иран энэ зун Канад, АНУ, Мексикт болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно гэжээ. ДАШТ-тай холбоотой хуралдаан пүрэв гарагт /2026.04.30/ Канадын Ванкувер хотод явагдсан юм. Ираны хөлбөмбөгийн холбоог төлөөлсөн гурван хүн тус хуралдаан оролцохоор мягмар гарагт /2026.04.28/ ниссэн ч тэдний нэгийг нь Канад улс хил нэвтрэхийг хориглосон байна.

Төлөөлөгчдийн нэгийг хил нэвтрэхийг хориглосон тул үлдсэн хоёр нь эсэргүүцлээ илэрхийлж хуралдаанд оролцоогүй аж. Ираны хэвлэлүүд мэдээлснээр хилээр нэвтрэхийг хориглосон хүн нь тус улсын хөлбөмбөгийн хорооны ерөнхийлөгч Мехди Таж байжээ. FIFA-гийн эх сурвалжууд уг явдлыг харамсалтай нөхцөл байдал үүссэн байна гэсэн юм.

АНУ, Израил нар Иранд цохилт өгч дайн эхэлсний дараа тус улс хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эсэх нь тодорхойгүй болсон. Тэгвэл Жианни “Өөр зүйл ярьж, бичих хүсэлтэй хүмүүст хандаж би баталгаатай хэлье. Иран мэдээж 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button