Япон бодлогын томоохон өөрчлөлт хийж зэвсэг экспортлох болсон тул Украин худалдан авалт хийх хүсэлтэй байна
Япон улс саяхан томоохон өөрчлөлт хийж Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэр зэвсэг экспортлох болсон. Энэхүү өөрчлөлтийнхөө үр дүнд Япон Украинд зэвсэг нийлүүлэх боломжтой болж магадгүй юм. Энэ асуудлаар хэлэлцээ хийх зам нээгдсэнийг Японд суугаа Украины Элчин сайд Юри Люнитов “Reuters” агентлагт ярьжээ.
Тодруулбал Лютовинов "Хэрэв Украин унавал энэ нь даалуу унаж байгаа шиг үргэлжлэх болно. Энэтхэг-Номхон далай болон Европын аюулгүй байдал бие биеэсээ салшгүй юм" гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи зэвсэг экспортлох журмыг суллах шийдвэр гаргасан юм. Сүүлийн жилүүдэд Токио Дэлхийн II дайны дараах энхийг сахисан бодлогоосоо бага багаар ухрах болсон билээ. Украин болон Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөний улмаас барууны зэвсгийн үйлдвэрлэл ачаалалтай байгаа учир Япон зэвсэг экспортлох болсон алхам нь олон улсын анхаарлыг татаж байна.
Зэвсэг экспортлох журмыг сулласан ч гэсэн мөргөлдөөнтэй бүс нутагт зэвсэг нийлүүлэхийг хязгаарласан хэвээр байгаа аж. Гэхдээ Япон улс дүн шинжилгээ хийж аюулгүй байлда ашигтай гэж үзсэн тохиолдолд экспортолж болох юм. Киев энэ боломжийг ашиглахыг найдаж байна.
ОХУ 2022 онд Украин руу довтолсны дараа Ерөнхий сайд Фүмио Кишида "Өнөөдрийн Украин маргаашийн Зүүн Ази болж магадгүй" гэж анхааруулж байсан юм. Мөн Фүмио Японы зэвсэгт хүчний төсвийг Дэлхийн II дайнаас хойш хамгийн их хэмжээгээр нэмэгдүүлэх төслийг баталсан билээ. Өнгөрсөн жилийн аравдугаар срд ажлаа хүлээн авсан Санаэ түүний бодлогыг үргэлжлүүлж, илүү эрчимжүүлж байгаа юм.
Санаэ өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Япон улс Украинд гэж хэлжээ. Мөн Санаэ шударга, урт хугацааны энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ тэр Украин руу зэвсэг илгээхийг дэмжих эсэх талаар олон нийтийн өмнө үг хэлээгүй.
Украин Японы цэргийн техникийг авахын тулд Токиотой гэрээ байгуулах шаардлагатай. Энэ нь батлан хамгаалах технологи дамжуулах тухай гэрээ юм. Одоогийн байдлаар Япон улс Герман, Австрали, Филиппин, Вьетнам зэрэг 18 улстай ийм гэрээ байгуулжээ.
Зэвсгийн экспорт нь Японы нийгэмд маш эмзэг сэдэв. Тиймээс Украин энэ асуудалд маш болгоомжтой хандаж байгаа гэж Лютовинов хэлжээ.
Ойрын хугацаанд зэвсэг нийлүүлэхээс илүүтэйгээр Япон Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх замаар туслах боломжтой гэдгийг тэр онцолсон юм. Лютовинов "Бидэнд үйлдвэрлэх бүх хүчин чадал нь байна. Гэхдээ хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрэгтэй байна" гэсэн байна.
НАТО дайн эхэлсний дараа PURL хөтөлбөр эхлүүлсэн юм. Энэ хөтөлбөр нь Украинд зориулж АНУ-ын техник хэрэгсэл худалдан авах зориулалттай. Одоогийн байдлаар энэхүү хөтөлбөрөөр 4 тэрбум гаруй ам.долларын техник, зэвсэг нийлүүлээд байна. НАТО-гийн гишүүн биш ч гэсэн Япон тус хөтөлбөрт нэгдэх талаар хэлэлцээ явагдаж эхэлжээ. Австрали, Шинэ Зеланд зэрэг НАТО-гийн гишүүн бус орнууд тус хөтөлбөрт байдаг юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япон ийм шийдвэр гаргасан нь дэлхийн аюулгүй байдалд том өөрчлөлт авчрах байх
Дайны дараах энхийг сахисан бодлогоосоо ухарч байгаа нь анхаарал татаж байна
Украин зэвсэг авах сонирхолтой байгаа нь ойлгомжтой
Япон зэвсэг экспортлоно гэдэг өмнө нь бараг боломжгүй зүйл байсан
Энэ шийдвэр бүс нутгийн тэнцвэрт байдалд нөлөөлөх байх
Энх тайвны бодлогоо өөрчилж байгаа нь санаа зовоож байна
Олон улсын нөхцөл байдал улам хурцдаж байна даа
Япон болгоомжтой хандаж байгаа нь зөв байх
Зэвсгийн экспорт их эмзэг асуудал шүү
Украинд хөрөнгө оруулалтаар дэмжих нь илүү бодит шийдэл байж магадгүй
НАТО-гийн хөтөлбөрт нэгдэх эсэх нь сонирхолтой байна
Япон зэвсгийн салбараа хөгжүүлэхээр шийдэж байх шиг
Энэ бол зөвхөн эхлэл ч байж мэднэ
Дэлхийн хүчний харьцаа өөрчлөгдөж байна
Украины хувьд энэ боломж чухал байх
Зэвсэг нийлүүлэх эсэх дээр маргаан их гарна даа
Даян дэлхий бүхлээрээ л Украйныг дэмжээд байх шиг байгаам даа, гэтэл манай оркууд Оросыг дэмжээд наасан..., гайхмаараа хө....
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Шинэ ерөнхий сайд Зелёньскийд хулхилуулах вий дээ украйн зээлээр авна хэзээ төлөх нь ойлгомжтой л баймаар юм