АНУ Ормузын хоолойд гацсан онгоцнуудад тусалж, чөлөөлнө гэж Трамп мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.05.03/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцнуудад тусалж, чөлөөлөх хүчин чармайлт эхлүүлнэ гэжээ. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ “Бизнесээ чөлөөтэй явуулах боломж гаргаж өгөхийн тулд Ормузын хоолойд гацсан онгоцнуудад тусалж, аюулгүйгээр гаргах болно гэж улс орнуудад мэдэгдсэн” гэж бичсэн байна.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгсний дараа Техран Ормузын хоолойг хаасан. Мөн өнгөрсөн сараас АНУ Ираны боомтуудаас хөдөлж буй хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн юм.
Одоогийн байдлаар АНУ энэхүү тусламжийн хүчин чармайлтаа хэзээ явуулах нь тодорхойгүй байна. Уг ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн үйлдлийн хариуд хүч хэрэглэнэ гэжээ. Дайн эхэлж байх үед АНУ-ын тэнгисийн хүчин онгоцнуудыг Ираны цохилтоос хамгаалж, Ормузын хоолойгоор аюулгүй зорчуулна гэж Трамп мэдэгдэж байсан. Гэвч тэр үүнийгээ огт биелүүлээгүй билээ.
Трамп мэдэгдэл хийсний дараа Брент маркийн газрын тосны фьючерс 0.54 хувиар буурч баррель нь 107.6 ам.доллароор арилжиж байна. Энэ нь дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 32 хувиар өндөр дүн.
Иран өнгөрсөн долоо хоногт 14 зүйл бүхий санал АНУ-д тавьсан юм. Тэрхүү саналд Вашингтон хариу өгсөн гэж Ираны засгийн газартай холбоотой хэвлэл мэдээлжээ. Вашингтоны өгсөн хариуг дүгнэж байгаа гэж Ираны гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.
Одоогийн байдлаар АНУ саналд хариу өгсөн эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа. Гэхдээ Трамп Израилын “Kan News”-д хэлэхдээ Ираны тавьсан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud