Хантавирусийн халдварын улмаас аяллын онгоцонд явж байсан гурван хүн амь үрэгджээ
ДЭМБ ням гарагт /2026.05.03/ мэдэгдэл хийхдээ Атлантын далайд явж байсан “MV Hondius” онгоц дээр гурван хүн амь үрэгдсэн тохиолдол гарчээ. Өмнөд Африкийн Эрүүл мэндийн яам болон ДЭМБ мэдээлснээр тэд хантавирусийн халдварын улмаас нас барсан байх магадлалтай байна. Одоогийн байдлаар “MV Hondius” дээр хантавирусийн нэг тохиолдол батлагджээ.
Тус хөлөг Аргентинаас Өмнөд Африкийн Кэйп Верде хот руу явж байсан юм. Хөлгийн хөдөлгөөнийг хянадаг сайтуудаас харвал “MV Hondius” Кэйп Вердегийн Прайа боомтын ойролцоо байжээ. Нас барсан хүмүүсийн хоёр нь 70, 69 насдай нидерланд хос байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Ховор төрлийн халдварт тооцогддог хантавирус нь мэрэгч амьтны шээс эсвэл ялгадсаар дамжин халдварладаг байна. Одоогийн байдлаар тус халдварыг анагаах тусгай эмчилгээ байхгүй ч эрт илрүүлснээр эдгэрэх магадлал өндөрсдөг аж.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.