Украин ОХУ-ын Приморск боомт, нефть тээвэрлэдэг хөлөг, цэргийн онгоцнуудад цохилт өглөө
Ням гарагт /2026.05.03/ Украин ОХУ-д дроноор цохит өгсөн байна. Тодруулбал ОХУ-ын Приморск боомт, Балтийн тэнгис дэх Приморск боомт, газрын тос тээвэрлэдэг хөлөг, цэргийн онгоцнууд халдлагад өртжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ цохилт Приморск боомтод ихээхэн хохирол учруулсан гэсэн юм.
ОХУ-ын баруун хойд бүсийн захирагч Александр Дрозденко мэдэгдэл хийхдээ шөнө 60 гаруй дрон устгасан гэжээ. Мөн Приморск боомтод гарсан галыг түргэн унтраасан тул далай руу газрын тос асгараагүй гэж тэр хэлсэн байна. Тус боомт нь ОХУ газрын тос экспортлохдоо ашигладаг томоохон төв юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Украин ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд цохилт өгсөөр байвал олон улсад нефтийн үнэ нэмэгдсээр байх болно гэжээ.
2025 оны зунаас хойш Украин ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн дэд бүтцэд цохилт эрчимтэй өгч ирсэн. Хоёрдугаар сард Ираны дайн эхэлж газрын тосны үнэ нэмэгдсэнээр Украин цохилтоо илүү эрчимжүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.