Дайн эхлүүлснээс хойш АНУ-ын нефтийн экспорт түүхэн өндөр хэмжээнд хүрэв
Ираны дайн үргэлжилж байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөлгүүд газрын тос ачихаар АНУ-ын эрэг дээр цугларч байна. Үүний улмаас тус улсын Корпус-Кристи боомтын ачаалал урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр нэмэгджээ.
Техас мужид байрладаг энэ боомт дайнаас өмнө Саудын Арабын Рас-Танура болон Иракийн Басра боомтын дараа ордог дэлхийн гурав дахь хамгийн том газрын тосны экспортын терминал байсан юм.
Ормузын хоолой хаагдсаны улмаас Персийн буланд оршдог Рас-Танура, Басра боомт олон улсын зах зээлээс тусгаарлагдаад байна. Харин АНУ-ын боловсруулаагүй газрын тосны экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, Корпус-Кристи боомтын дэлхийн зах зээл дэх ач холбогдол улам бүр өслөө.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгснөөр дайн эхэлсэн. Уг дайныг АНУ зөвхөн Израилын хүслээр хийж байгаа гэдгийг Вашингтоны нэгэн өндөр албан тушаалтан хэлсэн байдаг. Тодруулбал АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга Жо Кент дайныг эсэргүүцэн, зөвхөн Израилын хүслээр л эхлүүлсэн хэмээн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл одоо дайны улмаас газрын тосны үнэ нэмэгдсэн үед АНУ-ын нефтийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрэв.
Тодруулбал “Kpler” фирм мэдээллээр, АНУ-ын газрын тосны экспорт дөрөвдүгээр сард өдөрт 5.2 сая баррельд хүрч нэмэгдсэн байна. Энэ нь дайн эхлэхээс өмнөх буюу хоёрдугаар сарын 3.9 сая баррелиас 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Корпус Кристи боомтын гүйцэтгэх захирал Кент Бриттон хэлэхдээ, гуравдугаар сар бол түүхэн дэх хамгийн завгүй сар байсан гэжээ. Мөн энэ жилийн эхний улирал тус боомтын хувьд хамгийн их ачаалалтай улирал болсон байна.

Гуравдугаар сард Корпус-Кристи боомтод ирсэн хөлөг онгоцны тоо 240 давжээ. Энгийн үед тус боомтод сард дунджаар 200 онгоц ирдэг байсан гэж гүйцэтгэх захирал Кент дурдсан юм. Тэр боомтын ачааллын талаар ярихдаа "Газрын тос тээвэрлэдэг онгоцнууд тасралтгүй орж гарч байна" гэжээ.
Азийн худалдан авагчид нэмэгдсэн
“Kpler” фирм мэдээлснээр дөрөвдүгээр сард АНУ-ын боловсруулаагүй газрын тосны экспортын тал орчим хувь нь Корпус-Кристи боомтоор гарчээ. Харин үлдсэн хэсгийг нь голчлон Хьюстон хотын боомт бүрдүүлсэн байна.
Одоогийн тоо баримтаас харвал асар том газрын тос тээвэрлэгч (VLCC) гэж нэрлэгддэг 50-60 орчим том хөлөг өдөр бүр АНУ-ын боомтуудыг зорьж байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг “Kpler” мэдээлжээ. Нэг VLCC танкер нь 2 сая хүртэлх баррель газрын тос тээвэрлэх хүчин чадалтай байдаг.
“Kpler”-ийн түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Мэтт Смит хэлэхдээ, эдгээр танкеруудын ихэнх нь Азийн орнуудаас ирж байгаа гэжээ. Азийн орнууд дайнаас өмнө газрын тосоо Ойрх Дорнодоос импортолдог байсан. Гэвч Ормузын хоолой хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа тул одоо тэд АНУ-ыг зорих болсон юм.
Мэтт "Азийн зах зээлийнхэн олдож байгаа бүх газрын тосыг худалдаж авах болсон. Тэд маш их хэмжээгээр хөнгөн, хүхэр багатай боловсруулаагүй газрын тос авч байгаа" гэсэн байна.
Корпус-Кристи боомтоор дамжуулан Азиас гадна Ойрх Дорнод руу боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох нь ихэсжээ. Тус бүс нутаг руу энэ оны эхний улиралд экспортолсон газрын тосны хэмжээ өнгөрсөн жилийн нийт дүнгээс давсан гэж боомтын гүйцэтгэх захирал Кент хэлсэн юм.
Хөлөг онгоцнууд АНУ-ын руу чиглэж байгаа нь байнгын өөрчлөлт биш харин дайны улмаас үүссэн хямралын үед авч буй арга хэмжээ. АНУ-ын үйлдвэрлэдэг хөнгөн, хүхэр багатай газрын тос нь Ойрх Дорнодын хүхэр ихтэй тосыг бүрэн орлож чадахгүй. Учир нь газрын тос боловсруулах олон үйлдвэрүүд хүнд газрын тосонд зориулагдсан байдаг гэж “Kpler”-ийн Мэтт тайлбарлажээ.
Мөн АНУ-ын газрын тосны экспорт нь боомтын зогсоолын хүчин чадлаас шалтгаалан өдөрт 5 сая баррель орчим хүрээд хязгаарлагдах магадлалтай юм. Корпус-Кристи боомтын экспорт нь дамжуулах хоолойн хязгаарлалтаас болоод өдөрт 2.6 сая баррельд тулж очдог. Хэрэв дамжуулах хоолойг өргөтгөвөл дахин 500 мянган баррель тос тээвэрлэх боломжтой байж магадгүй гэж Кент хэлсэн байна.
Одоохондоо АНУ, Өмнөд Америк болон Баруун Африкийн орнууд Азийн худалдан авагчдад хэрэгцээтэй байгаа газрын тосны зарим хэсгийг нь нийлүүлж чадна. Гэвч Ойрх Дорнод бол орлож боломгүй маш том үйлдвэрлэгч юм гэж гэдгийг “Kpler”-ийн Мэтт хэлсэн байна. Дайнаас өмнө дэлхийн нийт газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг байсан.
Мэтт "Энэ бол нөхөж баршгүй хоосон орон зай. Тиймээс Ойрх Дорнодоос найдвартай нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал" гэж хэлсэн юм. Талууд гал зогсоосон байгаа ч гэсэн дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Иран Вашингтон руу дайсныг дуусгах хэлэлцээ хийх санал дахин тавьсан ч Трамп түүнийг нь хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байгаа юм.
Эх сурвалж: CNBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн болчихоор эдийн засгийн ашиг хүртэж байгаа нь харагдаж байна
АНУ-д ашигтай нөхцөл үүссэн нь илт байна
Газрын тосны үнэ өсөхөөр хэн хожиж байгааг харуулж байна
Дайн хэзээ ч зүгээр нэг эхэлдэггүй гэдэг үнэн юм даа
Азийн орнууд аргагүй л шинэ эх үүсвэр хайж байна
Ормузын хоолой хаагдах ийм нөлөө үзүүлдэг юм байна
Корпус Кристи боомт бүр ачааллаа дийлэхгүй болсон юм биш үү
Нефтийн зах зээл их савлаж байна даа
Дайн эдийн засгийн тоглолт гэдэг нь харагдаж байна
АНУ экспорт нэмэгдүүлж байхад бусад нь хэцүүдэж байна
Ийм үед эрчим хүчний хараат байдал ямар чухал нь ойлгогдоно
Азийн зах зээл бүр бүх тосыг нь авч байна гэдэг сонин юм
Ойрх Дорнодын тосыг бүрэн орлох боломжгүй юм байна
Энэ бол түр зуурын өсөлт байх шиг санагдаж байна
Боомтын хүчин чадал хүртэл нөлөөлдөг нь сонирхолтой
Дайн дуусвал энэ байдал өөрчлөгдөнө дөө
Нефть дээр дэлхий бүхэлдээ хамааралтай хэвээр байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Венесуэлийн НЕФЬТ шүү дээ !
Муусайн дээрэмчид ????????????