НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Төрөлтийн тоо 17-18 мянгаар буурсан ч өсвөр насны жирэмслэлт огт буураагүй байна

Өнөөдөр Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо. Энэ үеэр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар салбарын хүмүүс ярьж байлаа. Монгол Улсад сүүлийн таван жилд төрөлтийн тоо буурч ойролцоогоор 17-18 мянгаар багассан нь мэргэжилтнүүдийг анхаарлыг татаж буй юм.

Харин өсвөр насныхны жирэмслэлтийн тоо буурахгүй хэвээр, ахимаг насны жирэмслэлт нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнтэй холбоотой хавсарсан эмгэгтэй, жирэмсний үед хүндрэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ өсөж байна. Эхийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзвэл нийгэм, биологийн болон хувь хүнтэй холбоотой олон хүчин зүйлс байгаа аж.

Үүнд эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн байгууллагад хандах хугацаа, хүндрэлээ танихгүйгээс хэт оройтож хандах зэрэг асуудлууд орж байна гэдгийг ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баттулга онцгойлон хэлж байлаа.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
A. Suragch
A. Suragch

Mnai uyiixn medleg bus ireedui hoich bodn belgiin hariltsaand Orj bna. Gaihaltai Yama

ЗочинНямка.
ЗочинНямка.

Яана даа, Монголчууд минь, улс орны баялаг бол асар том газар нутаг ч биш нэгдүгээрт тавигдах баялаг бол өсөж үржих Монгол хүн..

Зочин
Зочин

Улаанбаатарт бол төрөлтийг хязгаарлах хэрэгтэй хөдөө орон нутгаас ирэгсэд 3 дахь хүүхдээ төрүүлэх бол орон нутагтаа төрүүлж 21 нас хүртэл нь тэндээ байдаг хууль хэрэгтэй
Энэ их халамж хүүхдийн мөнгөө авч нохой гахай шиг төрөөд хэвтэж байдаг орк авгай нарт....сда

Back to top button