Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын 160 сургууль шинэ сурагчгүй хичээлийн жилээ эхлүүлжээ

БНСУ-д төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч, хүн ам нь хөгширч байгаа тул улсын хэмжээд 160 гаруй бага, дунд, ахлах сургууль шинэ элсэгчгүй хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн байна.

Өмнөд Солонгосын Парламентын гишүүн Ан Мин Сукийн хэлснээр 145 бага сургууль, 11 дунд сургууль, 8 ахлах сургууль энэ жилд шинэ сурагч хүлээн аваагүй аж. Бүс нутгаар хувааж авч үзвэл Хойд Кёнсанд хамгийн их буюу 34 сургууль, Өмнөд Жоллад 30, Хойд Жолла болон Ганвон мужид 23 сургууль шинэ сурагч бүртгэж аваагүй юм.

Үүний улмаас зарим орон нутгийн сургуулиуд сурагчдын тоо хангалтгүйгээс хаагдах эрсдэл тулгарчээ. Учир нь хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүс хүүхдүүдээ сайн сургуульд сургахын тулд томоохон хотууд руу нүүх нь ихэссэн байна.

Энэ асуудал жил ирэх тусам дордож байгаа аж. Өмнөд Солонгосын төрөлт энэ түвшиндээ байвал 2040 он гэхэд 14 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 3.18 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. 2020 онд тус улсад 14 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 6.32 сая байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-28 06:19

tiimees huduunii heden hijeel erchuud uvuu nartaa mongol veitnam kampuchi laos huuhnuudiig turiin bodlogoor suulgadag bolsoor udaj bna.Manai heden ohiduud huvshin solongosuudiin bool boloh geed solongos helee shalguulaad zogsoj baigaa n uruvdumuur haramsmaar yimdaa.

Холбоотой мэдээ

Back to top button