Э.Баясгалан тайланг нь шүүмжилсний араас “Оюу Толгой” ХХК залруулга гаргалаа

“Оюу Толгой” ХХК-ийн Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан өөрийн цахим хуудастаа тус компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайлангийн тоо дүнгүүд буруу, үүнийг нь хэд хэдэн мэдээллийн сайтууд нийтэлсэн талаар шүүмжлэн бичсэн байв.
Тэрбээр, “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд таван жил ажиллах хугацаанд хурлын материал, санхүүгийн мэдээлэл дээр байнга тооцооллын болон логикийн алдаа олж илрүүлдэг байлаа. Харамсалтай нь “Оюу Толгой” ХХК-ийн удирдах багийн хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал С. Мөнхсүх захирлын үед ч үргэлжилж буй юм байна.
Асуудлын гол нь цөөн хэдэн тоо буруу тайлагнасандаа ч бас биш. Үүнд:
- Энэ тоонууд нь Рио Тинто-гийн англи хэл дээр гаргасан тайланд зөв тайлагнасан боловч Монголын хэвлэл мэдээлэлд өгсөн дүнгүүд буруу байгаа нь Монголчуудыг басамжилсан, үл ойшоосон хоёрдмол давхар үйлчилж байгаагийн тод жишээ.
- Ямар нэгэн тайлан, санхүүгийн тооцоололд ганц ширхэг л алдаа бүхий агуулга байхад тэр тайлан тэр чигтээ найдваргүй, итгэл төрүүлэхгүй буюу хэрэггүй болдог.
- Дараалсан улирлуудын тайлангийн нэг нь алдаатай бол цаг хугацааны хувьд, жилийн өссөн дүнгээр г.м. харьцуулсан тооцоолол хийж, үйл ажиллагааг том зургаар харахад хүндрэлтэй, боломжгүй болдог.
- Ер нь “Оюу Толгой” ХХК буюу Рио Тинто-гийн менежмент нь санхүүгийн мэдээллээ, нийт борлуулалт, зардал, ашиг, цэвэр мөнгөн гүйлгээ зэрэг бүрэн бүтэн, ил тод, нээлттэй тайлагнадаггүй хэр нь, амнаас нь алт унах мэт цөөхөн хэдэн баяжмалын биет тоонууд тайлагнахдаа үнэн зөв, алдаа мадаггүй гаргаж чадахгүй бол тэгээд танай улирлын тайлангаар Монголчууд бид яах вэ дээ. С.Мөнхсүх захирал болон “Оюу Толгой” ХХК-ийн удирдлагын баг залруулга хийж цаашид анхааран ажиллавал сайн сан” хэмээн бичсэн.
Харин өнөөдөр “Оюу Толгой” ХХК залруулга гаргажээ.
Үүнд, “Өнгөрсөн долоо хоногт бид энэ оны эхний улирлын тайлангаа танилцуулсан. Энэ үеэр компанийн үйл ажиллаганы 2025 оны жилийн тайлан, 2026 оны I улирлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг нийтэлсэн. Эдгээр тайланд нийтэлсэн тоо баримт үнэн зөв. Гагцхүү хэвлэлийн мэдээ дэх хүснэгтэд алдаа гарч 2025 оны 4-р улирлын зарим тоог 2025 оны нийт дүнгээр оруулсан байсныг зассан болно. Тус алдаа нь санаатай үйлдэл биш болно. Үүнээс үүдэн зөрүүтэй ойлголт өгсөнд хүлцэл өчье, Анхаарал тавьж бидэнд хандсанд баярлалаа. Бид цаашид илүү няхуур нягтлах арга хэмжээг авах болно. Ил тод, үнэн зөв мэдээллээр хангах нь бидний зорилго. Жилийн болон улирал тутмын тайланг цаг хугацааны дарааллаар компанийн цахи хуудас www.ot.mn- ийн “Тойм мэдээ” хэсэгт олон нийтэд тухай бүр нээлттэй байршуулсныг үзэх боломжтой” хэмээжээ.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24,25оны мэдээ холилдож зөрөө гарсан ч гэх шиг... тийм хариуцлагагүй бна гэж юу бх вэ ээ. Зориуд худал мэдээ тависан нь ил бна даа.. яана даа яана !!!!!. Ашиг өгдөггүй,өдөр бүр өрөнд өруулж бдаг үйлдвэрийг зүгээр л шууд хаачих нь хэл амгүй, зарлагагүй амар юм доо...
Санаатай үйлдэл. Бүр ичихгүй худлаа шаахымаа
баЯСГАЛАН ЦАГ ХӨДӨЛМӨР ГАРГАЖ, БУСАД НЬ БАРАГ ҮЗЭЭД ҮЗЭЭД ОЙЛГОХ Ч ҮГҮЙ ЮУ. МАНАЙ ЗАСАГ БИ ЧАДНААР ДҮҮРСЭН. ЧАДДАГ НЬ ХУВЬ МИНУТ СЭКУНДЭЭР ХӨГЖИЖ МӨНГӨ ОЛДОГ УЛС НЬ АЖИЛ НЬ БАРАГ УХАРЧ АЖИЛЛАДАГ
Тайлан буруу байж , Өөртөө Онцсайн үнэлгээ өгдөг ! Энэ Мөнхсүх бүтэхгй ээ . Өөр сайн хүнолж тавь
Ямар муухай робот маягийн хариулт вэ? Багахан доромжлоорой мөнхсүх ээ
ЗАЙЛАА!рио тинто-гээчийг ХӨӨХ нь ЦОРЫН ГАНЦ ГАРЦ!!!
ерөнхий сайд учралын гаргасан чөлөөлье санаачлгын дагуу монголчуудыг өр зээлэнд оруулсан оюу толгой төслийг зогсоож,рио тинтог монголоос хөөж явуулан монгол улсыг өр зээлнээс чөлөөлье.монголчууд бүгдээрээ нэг зорилгын төлөө нэгдэн нягтарч,риог хөөн гаргаж,оюу толгойн луйврын гэрээг хийж, гарын үсэг зурсан с.баяр,с.баярцогт нарын бүх насаараа хорих яллаар шийтгэх хэрэгтэй.
Санаатай үйлдэл хийгээд Тэр нь баригдангуут бантсандаа залруулга хийж энэ тэр
Өдөр бүр 10 тэрбум $-ын хүү төлж байгаа бол наад төслөа зогсоогоочээ. Жил 3,6 их наядыг хүүд төлдөг ямар гээчийн хулгай луйвар вэ
Бхнайрамдалыг дэмжиж босьё болохоо байлаа ард түмэн
Ард түмнийг доромжлоод тэнэг гээд байна.Ухаараач сэхээрээч
Ийм хариуцлагүй тайлбар байж болохгүй. Рио Тинто Монгол улсыг басамжилсан хэвээрээ л байна. Ганц Монгол улс биш Рио. Тинтог дэлхий харж байгаа.
МУУ ШУНАЛЫН ТУЛАМ БАГАБАНДИ БАЙХАДАА БҮР
рио тинто-гээчмйг ХӨӨХ нь 1911-онд манжуудыг ХӨӨСӨНТЭЙ ДҮЙЦНЭ!!!
Монгол ТУСГААР УЛС гэдгээ ХАРУУЛАХ ЁСТОЙ!
Ёооё.....хамаг баялагаа,эрдэнэсээ өгнө....тэгээд хүү төлнө,хүүгийн хүүндээ алуулна....ойлгох ухаан хайрла....Баярцогт новшоо
Санаатай үйлдэл байна
Багабанди гэж их шунал ОТ-н ТУЗ-д олон жил болохдоо дандаа гадныханы гар хөл нь болж байсан бузар.үхэхдээ муу үзэж үхэх байх даа
Оюутолгойг монголчууд өөрсдөө ажиллуулж чадна залуус ажилдаа гаршаад мэргэжээд дадлагажаад давгүй болсон. Одоо харин тэр луйварчин риог хөөн зайлуулж гэрээг хүчингүй болгох цаг болсон.
Ухаангүй тэнэг юм ярихаа больцгооё..Рио гаргавал Трамп манайхыг хоригт оруулж хойд солонгос болгоно..Далимаар нь орос Оюутолгой Тавантолгой д эзэн сууж монголчууд бухят тува якут шиг цонхны цаанаас нусаа гоожуулж горьдож амьдарна..Орос манай тамхи архийг талоноор тараана..70 сая малыг чинь нэг өдөр тууж аваачаад цэргийн хүнсний консерв хийнэ..социйн үед Улаан Үдэд тийм зориулалттай консерв үйлдвэр ажиллаж байсан юм..Хятад мотоцикл солонгос портёр унах чинь үгүй болно..ажилгүй мөнгөгүй гунигласаар оросын хортой архинд түлэгдэж үхэж дуусна шүү..
Рио тинтог хөөж гаргаачээ
Баясгалан, Батнайрамдал шиг хүмүүсийг ажиллуул хэрэгтэй, Асар их баялгаа өгөөд шүлс шиг татвар, зүгээр ч өгчихгүй араас нь бөөн хэм ам шуналын хар гайнууд. Ямар ч ашиггүй юм чинь хөөж гаргаад хаая! Ой гутам шунал, алдаа, мөлжлөг, зэвүү хүрэм мөнгө хүүлэлт зогсох ёстой!
Ойлгомжитой шүүдээ харийн тавиул янхан л б.а
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger
Мөнхсүх энэ мэтүүдийг монгол улс зайлуулаад мэдлэгтэй, чадвартай, шударга албан хаагчийг томилооч ээ!!
Шаадаг гөлөгнүүд алтандаа Баярцогттойгоо хамт хахаж үхээсээ
Монголын ард түмэн Оюутогойгоос болж өрөндөө хахаж үхнээ энэ бол Монголчуудын өөрсдийн сонголт өдөө хаясан яулуу өөрийн тогой дээр гэж Рио Тинтоо 2025 онд 4,9 тэрбум ам долларын цэвэр ашиг хүртсэн харин Монголчууд 5,1 хувь ашиг Рио Тинтоо Оюутолгой ордоос баялгаас 90 хувийг хүртэж байна харин Монголчууд 10 хувь Монголчууд Оюутолгой өрөнд өдөрт 13 тэрбум төгрөг жилдээ 1,3 тэрбум ам доллар зөвхөн зээлийн хүүнд нь ттөлж сууна Энэ бол цэвэр дээрэм Монголчууд тэнэг мулгуу арчаагүй болхоор гадныханд дарлуулж боолчдогдож байхтаа таарсан улс гэлтээ
Тайлан яах вэ.. Луйврын гэрээг хурдан залруулаач дээ. С.баяр гээд авилгаар хийгдсэн гэрээ хүчингүй шүү дээ
Алдаа гаргаж болдог юм уу. Хөөж гаргавал зохино.
Элбэгштейн Хүүкштэйн хоёрын нөмөрт том байна Оюутолгой Рио тинто
ЗҮГЭЭР Л ОДОО ЭХ ОРНООСОО ХӨӨЖ ГАРГАХГҮЙ ЮМ БОЛ БИД ХЭЗЭЭ Ч ОЮУ ТОЛГОЙ ГЭДЭГ УУРХАЙН АШИГИЙГ ХАРАХГҮЙ ШҮҮ!!! ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ...ТАЙЛАН ТООЦОО БАЛАНС НЬ БҮГД ХУУРАМЧ,,ЛУЙВАР ШҮҮ!!! ХАРХАД ҮНЭН БОЛОВЧ АРД НЬ БАРИМТЧААГҮЙ ӨЧНӨӨН БАЙГАЛИЙН БАЯЛАГ БИЙ ШҮҮ БАС...НӨГӨӨТЭЙГҮҮР С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА ӨГСӨН БАЙГАА..ТЭД ОДОО Ч ЯРЬДАГГҮЙ,,ХЭН Ч ДУУГАРДАГГҮЙ НЬ БАС ИХ НООТОЙ ШҮҮ!!!
ЗҮГЭЭР Л ОДОО ЭХ ОРНООСОО ХӨӨЖ ГАРГАХГҮЙ ЮМ БОЛ БИД ХЭЗЭЭ Ч ОЮУ ТОЛГОЙ ГЭДЭГ УУРХАЙН АШИГИЙГ ХАРАХГҮЙ ШҮҮ!!! ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ...ТАЙЛАН ТООЦОО БАЛАНС НЬ БҮГД ХУУРАМЧ,,ЛУЙВАР ШҮҮ!!! ХАРХАД ҮНЭН БОЛОВЧ АРД НЬ БАРИМТЧААГҮЙ ӨЧНӨӨН БАЙГАЛИЙН БАЯЛАГ БИЙ ШҮҮ БАС...НӨГӨӨТЭЙГҮҮР С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА ӨГСӨН БАЙГАА..ТЭД ОДОО Ч ЯРЬДАГГҮЙ,,ХЭН Ч ДУУГАРДАГГҮЙ НЬ БАС ИХ НООТОЙ ШҮҮ!!!
Зогсоогоод хаах нь. Монгол өргүй байх хэрэгтэй бна. Өрөнд орж баялгаа өгдөг улс орон Монгол л бна!!
Чихээ бөглүүлж нүдээ аньсан мэт дандаа явна ч гэж юу байхав. Солонго дүүг дэмжиж байна. Мэдлэг чадвартай залуус одоо дуугарах цаг болсон шү.
Энэ шударга эмэгтэй шүү
Уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш гэж бодож байна Мөнхсүх нь ажил аа хийхгүй Баясгалан залруулах хийж байгаад гайхаж байна. Монголын эрх ашгийг хамгаалах гүй юм бол энэ нөхөр иин хэрэгжилт байгаа юм уу.Өөриигөө100н хувь гээд байдаг ииг гайхаж байна. Хариуцлага ярих эрх байдаг гүй юмуу...
Ард түмнийг төөрөгдүүлсэн энэ төслийг зогсоогоод хувийн хэвшилдээ өгчихвөл таарна.
Луйварын гэрээг зогсоох хэрэгтэй
Монголоо гэсэн сэтгэлтэй зоригт дайчин бүсгүйд амжилт хүсье