Фото: Хүмүүжигчдийн гар урлалын үзэсгэлэн олны нүдийг хужирлав
Хүмүүжигчдийн авьяас билэг, ур чадварын илэрхийлэл болсон “Ухаархуй, Урлахгүй-2“ гар урлал, уран зургийн үзэсгэлэн тавдугаар сарын 05-ны өдөр “Монголын уран зургийн галерей”-н их тахимд дэлгэгдлээ. Уг үзэсгэлэн энэ сарын 08-ныг хүртэл олны хүртээл болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийг хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлэх, эерэг нөлөөлөл үзүүлэх тэдний авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих юм.
Үзэсгэлэнд 196 бүтээл дэлгэгдсэн бөгөөд модон эдлэл, төмөр болон чулуун хийцийн суран эдлэл, эсгий ноосон урлал зэрэг бүтээл бий. Найман ханатай сийлбэртэй гэр болон чулуун сийлбэр, сийлбэртэй гэр, сэлэм, хутганууд, зүү ороож оёсон хөөрөгний даалин, хээ угалзтай монгол гутал хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Хүмүүужигч нар гар урлалын зүйл болон уран зураг зурж байхдаа анхаарал нь өөр дээрээ төвлөрч, "Надад ирээдүйд шинэ амьдрал байгаа" гэдгийг ухаарч амьдрах урам зоригтой болдог байна.
Өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь алдаа хийсэн хүн болгон муу хүн байдаггүй, эргээд нийгмийн харилцаанд орох итгэл өгөх, энэ хүмүүст ч чаддаг зүйл байдаг шүү гэдгийг харуулахыг хүсчээ.








































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм үзэсгэлэн гаргаж байгаа нь их зөв санагдлаа хүн бүрт хоёр дахь боломж хэрэгтэй шүү
ene bol uneheer goy sanaa yum aa hun aldaa hiisen ch avyaasaa haruulj chaddag gedgiig harуулж bn
zarim hun bur buruu oilgodog shd horih gazart bga geheer l muuhai gej hardag ene bol oor tal
Хүмүүжигчид ийм сайхан бүтээл хийдэг гэж бодоогүй үнэхээр сэтгэгдэл төрлөө
Нийгэмд буцаад ороход нь ийм дэмжлэг их хэрэгтэй байх даа
ene deerh buteeludiig harahaar hunii setgel sanaa ymar ih oorchlogdoh bol gej bodogdloo
Үнэхээр ур чадвар шингэсэн харагдаж байна хөдөлмөрөөр хүмүүжих гэдэг зөв юм
ingej hobby bolgoj ogvol dahin aldaa hiih magadlalgui boloh bh gj bodoj bn
Зарим бүтээл нь мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй санагдлаа
ene uzesgelen hezee hurtel urgeljleh yum bol ochij uzeh sonirholtoi bn
Хүн бүрт авьяас байдаг гэдгийг л харуулж байна даа
yamar goy setgel sanaanii zasal bolj bg bol doo iim zuil hiij baih ni
Алдаа хийсэн ч гэсэн ирээдүйгээ өөрчлөх боломж байна гэдгийг ойлгуулж байна
ene bol zugeer neg uzesgelen bish harin hunii dotorh oorchlolt gej haragdaj bn
Хүмүүжигчид ийм чадвартай байхад гайхмаар юм
ene bol neg taliin medee bish nuguu tal ni mash ih utgatai sanagdaj bn
Авьяас билэгт ухаан төгс хүмүүс л алдаж онож явдаг юм даа амьралд хэрсүүжиж ахин алдахгүй аз жаргал дүүрэн амьдраарай
Эдгээрийг дуудлагаар худалдвал шудрага болох бөгөөд нилээд хувийг хийсэн хүмүүст олгодог блгүйдээ ар гэрт нь нэмэр болношүү
Өнөө хөгжлийн гараандаа ирсэн үү, даанч мал, хоригдол хоёрыг мөнгөөр булаад, боловсролоос харамлаад байдаг юм.