Нийгмийн

“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа

Алтай Холдинг компани болон Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ нь БНСУ-ын Имарттай хамтран, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог “No Brand” дэлгүүрийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх мастер франчайзын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Имарт компанийн төлөөлөл Кан Ён Сог, Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон талуудын удирдлагууд, түнш байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

Арга хэмжээний үеэр Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх нь компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг онцоллоо.

Тэрээр өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх чухал үндэслэл болсон гэдгийг тодотгов.

Энэхүү төсөл нь Монголд Имарт нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж байна. Төслийг Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ хэрэгжүүлэх бөгөөд дэлгүүрийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод анхны “No brand” 3 салбар дэлгүүр үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна.

“No Brand” нь БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн, өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог жижиглэн худалдааны брэнд юм. Тус брэнд нь нэмэлт сурталчилгааны зардал шингээгүй, зөв түүхий эд, оновчтой үйлдвэрлэлийн арга барилд суурилсан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэхийг зорьдог.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оролцогч
Оролцогч

Сү сүгийн хүү сүйдтэйч юм хийхгүйдээ солнгосын хугацаана хэтрээд нохойд өгөх болцон хүнс оруулж ирнэ ХХААяам хянал шалгалт сайн хийх хэрэгтэй нөгөө 300ч билүү 3000 ч билүү хүнсний бараа европоос билүү оросоос ч билүү татваргүй хямд үнтэй орж ирнэ гд бсн больцон юмуу Здда тэгээд манай улс чинь аль нэгэн улсын тосгон шиг л бх юмдаа төр засгийн бодлого гэж юуу ч бхгүй шороогоо ухаж зараад сүүлд нь баялагч үгүй ус ч үгүй бүгд сүйрэх тавилангаар л яваад бнда

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Муусайн гуйлгачид гуйгаад Имарт ордгүй юм шиг битгий атаарх! Юм авчих мөнгөгүйн байж цагаа тулхаар өлөнтөөд Имартад явж л байдаг биздээ.

Зочин
Зочин

Солонгост хамгийн хямд байдаг no brand нь монголд бүр хэд нугалсан үнэтэй байна гээд солонгосчууд нь гайхаж байдаг вэ байналээ
Тэгэж зарвал оруулж ирээгүй нь дээр тэртээ тэргүү имартаар л нэг бүх бараатайгаа адилхан үнээр л зарагдаж байхад...сда

Холбоотой мэдээ

Back to top button