Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын газрын тосны экспортын орлого хүлээлтээс бага байв

Ойрх Дорнодын асуудлын улмаас дөрөвдүгээр сард олон улсад газрын тосны үнэ өндөр байсан ч ОХУ-ын нефтийн экспортын орлого хүлээлтээс бага байв. Тодруулбал ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн экспортын орлого дөрөвдүгээр сард 855.6 тэрбум рубль (11.47 тэрбум ам.доллар) хүрчээ.

Газрын тос, байгалийн хийн экспортын орлого тодорхой хэмжээний босго давсан үед ОХУ тэр ашгаа үндэсний сандаа хуримтлуулдаг. Тэрхүү босгыг баррель газрын тос 59 ам.доллароор зарагдахаар тогтоож өгсөн байдаг юм. Гэвч дөрөвдүгээр сарын газрын тос, байгалийн хийн экспортын нийт орлого босго дүнгээс 21 тэрбум рублиэр (0.28 тэрбум ам.доллар) их байжээ. Эдийн засагч Дмитрий Полевой хэлэхдээ шинжээчид 200-250 тэрбум рубль (2.68-3.35 тэрбум ам.доллар) илүү орлого гарна хэмээн тооцоолж байсан гэсэн юм. Харин сангийн дэд сайд асан Сергей Алекшенко 220 тэрбум рублийг (2.95 тэрбум ам.доллар) нэмэлт орлогод төвлөрүүлнэ гэж таамаглаж байжээ.

Орлого таамагласнаас бага гарсан шалтгаан нь ОХУ шатахууны үнийг тогтмол барихын тулд газрын тосны компаниудад нөхөн төлбөрт өгдөг мөнгө нь эрс ихэссэнтэй холбоотой. Гуравдугаар сард ОХУ нөхөн төлбөрт 15 тэрбум рубль (0.2 тэрбум ам.доллар) өгсөн бол дөрөвдүгээр сард энэ нь 207.5 тэрбум рубль (2.78 тэрбум ам.доллар) хүрсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei b#####i nuh

Холбоотой мэдээ

Back to top button