НИЙГЭМНийгэм мэдээ

Залуу ээж, аавууд хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг цэвэр байгальд хаяж байна гэв

Монголчууд хэзээнээс ч юм хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хурааж бөөгнүүлж байгаад модны зах, горхи булагны эх, голын эрэг дагуулан хаядаг “Уламжлалтай” болжээ. Ямар учраас ингэж хаядагаа ихэнх эцэг эхчүүд тайлбарлаж чаддаггүй. Ихэнхдээ хүүхдийнхээ хэрэглэсэн юмыг элдэв төрлийн хогтой хутгаж хаягүй гэсэн сэжигч зангийн илрэл үү. Тиймээс ч хүний хөл хүрээгүй цэвэр байгальтай газарт хэрэглэсэн живх шуудай, шуудайгаараа хаягдаг болсон уу гээд түмэн асуулт урган гарч ирнэ. Гэтэл ингэж хүүхдийнхээ живхийг хаяж буй хүмүүсийн ихэнх нь залуучууд байдаг аж.

Энэ талаар Богд хан уулын байгаль хамгаалагч “Живх авчирч хаяад байгаа хүмүүсийн олонх нь залуу гэр бүл байдаг” хэмээн ярьж байгаа юм. Тэгэхээр залуу аав, ээжүүд буруу ташаа энэ ойлголтоосоо салж өсөж өндийх үрсийнхээ амьдрах орчныг эрүүл цэвэр байлгах гэж хичээх хэрэгтэй болов уу. Хадгийг модонд уях ямар хор хөнөөлтэй билээ. Модны амь, шим шүүсийг боож үхэлд ч хүргэдэг. Гэтэл хүүхдийн живх байгальд маш удаан хугацаанд, ойролцоогоор 200-500 жилийн дараа бүрэн задарч шингэдэг. Зарим тохиолдолд живхний төрөл, хөрсний нөхцөлөөс хамааран 450-500 жил хүртэл задрахгүй байх тохиолдол байдаг. Нэг хүүхэд хоёр нас хүртлээ дунджаар 2000-8000 орчим живх хэрэглэдэг тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй. Тиймээс ил задгай цэвэр байгальд хаях нь тохиромжгүй юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муухай бүдүүн тахианы гуя шиг таргалсан хиймэл хумстай залхуу хүүхнүүд хорвоог бузарлаж яваа ирээдүйд өсөх үр хүүхдэдээ гай л хийж явна тэд арай л бишш

Зочин
Зочин

энд тэнд уулаар, бүр хөдөөд хүртэл, зөвхөн живхэн хог хөглөрч байхтай таарч байна, энэ арай бишээ, ямар гээчийн мунхаг ойлголт вэ,

Зочин
Зочин

хүүхэд нь өвдөнө

Мунхаг эмээ
Мунхаг эмээ
Reply to  Зочин

Ялгадастай живхийг хогийн сав, цэгт хаяхад яаж хүүхэд өвдөх вэ? Хүүхэд өөрөө барьж байна уу, түүгээр өөрөө амьсгалаад байна уу эсвэл амандаа хүргээд байна уу?

Лол
Лол

Лалар оркууд хүүхэдтэйгээ цуг үхээрэй

Иргэн
Иргэн

Байгальд ээлтэй памперс гсн сурталчилгааг дэлгүүр ,эмийн сангууд цонх, үүд хаалга гээд хаа сайгүй нааж орлогоо аривжуулна. Тэгээд залуу ээж, аавууд нь байгаль дэлхий дээ буян хийж бна балайрна.

Зочин
Зочин

Хүүхдийнхээ баас шээсийг цэвэр ариун гэж боддог юм байхдаа

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Мунхаг гэхэд арай дэндэж байна уу?

Зочин
Зочин

Байгаль бузарлаж байна шүү

Back to top button