Авлигын хэргээр АТГ-ынханд ээрэгдэн 5 сар болж буй Э.Ганхүүг халж, сонгон шалгаруулалтаа зарлалаа
"Рио Тинто"-гийн төлөөлөл энэ сарын 12-нд Монголд ирж, хэлэлцээ хийхээр товлогдсон энэ цаг хугацаанд Монгол талын 34 хувийн эзэмшлийг төлөөлөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулах, Монголын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлагдаад байна. Хугацаа нь энэ сарын 18-нд дуусна.
“Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн орны томилгоог хийх нь. Эргэн сануулахад түүнийг авлигын хэрэгт холбогдсонтой холбоотойгоор ажлаас нь чөлөөлж, орны томилгоог бушуу хийхийг Г.Занданшатарын Засгийн газраас үүрэгдэж байсан ч одоо л сонгон шалгаруулалтаа зарлалаа.
Нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагын тухайд,
- Компанийн засаглалын зарчим, стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай байх;
- Хөрөнгө оруулалтын өгөөж, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын онцлогийг ойлгосон байх;
- Бизнесийн хэлцэл, хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай ашиг сонирхлын зөрчилгүй байх;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй , шүүхийн шийдвэрийн хязгаарлалтгүй байх;
- Салбарын бодлого, гадаад орчин, зах зээлийн чиг хандлагыг ойлгож, компанийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байх.
- Ял шийтгэл эдэлж байгаагүй байх.
Тусгай шаардлагын тухайд,
- Санхүү, бизнесийн удирдлага, нийтийн удирдлага, эрх зүй, олон улсын эрх зүйн мэргэжлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 12-оос доошгүй жил, үүнээс төрийн болон төрийн өмчийн, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдийн удирдах албан тушаал, төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх (IELTS 7, iBT 100, эсхүл англи хэл дээр үндсэн мэргэжлийн хичээл үзэж дээд боловсролын зэрэг эзэмшсэн байх);
- Уул уурхайн томоохон хэмжээний төслийн хөрөнгө оруулалт, бизнесийн болон санхүүгийн хэлэлцээрт оролцож байсан туршлагатай байх;
- Компанийн санхүү, санхүүгийн загварчлал, татварын талаар өндөр мэргэшил, туршлагатай байх (уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн санхүүгийн загварчлал, IPO, бонд, Олон улсын хөрөнгө оруулалтын менежмент, татварын тооцоолол хийж байсан туршлагатай байх);
- Компанийн засаглал, баялгийн сангийн удирдлага, байгалийн баялгийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх;
- Оюу толгой төслийн холбогдох гэрээ, хэлэлцээр, маргаан, хөрөнгө оруулалтын гэрээ, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар ажилласан, эсхүл судалгааны ажил хийж байсан туршлагатай байх;
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн (CFA, ACCA, мэргэшсэн нягтлан бодогч зэрэг) олон улсын мэргэшсэн шинжээчийн зэрэгтэй, эсхүл зэрэг горилогч бол давуу тал болно;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
- Тэтгэврийн насанд хүрээгүй байх.
Харин сонгон шалгаруулалтын үе шат нь, эхлээд нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан тав хүртэлх оролцогчийг ярилцлагын шалгалтад урина. Дараа нь ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан гурван оролцогчийн материал, ярилцлагын үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна. Улмаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Гүйцэтгэх захирлаар сонгон баталгаажуулж, гэрээ байгуулах юм байна.
Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ATG-d shalgagdaj bgaa huniig ingej удаан bailgadag ni sonin yum
Shalguur ni ih undur yum bn gehdee tanil tal ni yalah vii dee
Үнэхээр чадвартай хүнээ сонгоосой гэж хүсэж байна
Rio Tinto irhees umnu yaaruuhan shiidej bgaa yum bish uu
Angli heltei bolohоос gadna eh ornoo hamgaalah setgeltei hun heregtei
Авлигын асуудалд холбогдсон л бол шууд шалгаж шийддэг баймаар байна
Нэр хүндтэй, мэргэжлийн хүн гарч ирээсэй
Shalgah gej udaah tusam humuusiin itgel buur alga bolдог
Оюу толгойн асуудал дээр Монголын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой
Shudarga songolt hiij чадвал humuusiin itgel jaahan ch gesen sergeh bh
Ийм том албан тушаал дээр ёс зүй хамгийн чухал байх ёстой доо
Оюу толгойтой холбоотой асуудал болгон улс төртэй холилдоод байдаг юм шиг
Ийм хэмжээний ордыг удирдах хүн бол маш туршлагатай байх хэрэгтэй
IELTS hurtel shaardaj bgaa ni sonin ch yum shig
Оффисын асуудал ч бас хүмүүсийн бухимдлыг их хүргэсэн шүү
Ene yostoi aimaar avilagch avgai ,ter danh hero baatar 2 toi n yal uguurei
Хуучин ОТ байсан , БАЯСГАЛАНГт омилвол , ажлаа мэддэг , шудрага эмэгтэй шүү !! !!