Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялагдсан ч ерөнхий сайд нь тэмцлээ үргэлжүүлнэ гэжээ

Их Британид орон нутгийн сонгууль пүрэв гарагт /2026.05.07/ явагдаж эрх баригч Хөдөлмөрийн нам томоохон ялагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч тус улсын Ерөнхий сайд Кир Стармер Их Британийг өөрчилнө гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд тэмцэнэ гэж мэдэгдсэн байна. Амлалтаа биелүүлэхийн тулд тэмцэнэ гэж байгаа ч орон нутгийн сонгуульд ялагдсан нь түүнд бодлогоо явуулахад хүндрэл авчирна.

Хоёрхон жилийн өмнө парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Стармерын Хөдөлмөрийн нам түүхэндээ ялж ирсэн тойргуудад энэ жил ялагджээ. Эхэн шатны үр дүнгээс харвал сонгуулиас хамгийн том ялалт авсан нь Найжел Фаражийн “Reform UK” нам байв. Тус нам Англид 350 гаруй зөвлөх суудал нэмж авсан байна.

Санал хураалтын эхэн шатны үр дүн Их Британийн уламжлалт улс төрийн тогтолцоо томоохон өөрчлөлтөд орсныг харуулжээ. Учир нь Их Британийн улс төрд Хөдөлмөр болон Консерватив намууд ноёрхож ирсэн. Хоёр нам давамгайлсан ардчиллаас олон намын тогтолцоо руу шилжсэн гэдгийг энэ сонгууль харууллаа гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button