ДЭМБ-ын дарга: Хантавирус ковид биш
Хантавирусийн халдвар бүртгэгдсэн “MV Hondius” хөлөг өнөөдөр /2026.05.10/ Испанийн Тенефир арлын зүүн өмнөд бүсэд байрладаг Гранадилла боомт дээр зогсох төлөвтэй байгаа юм. Испанийн засгийн газар тус хөлгөөс 140 гаруй зорчигч болон багийн гишүүнийг авч нарийн шинжилгээ хийнэ гэж мэдэгджээ.
Харин тус боомтын ажилчид үүнийг эсэргүүцэж, “MV Hondius” хөлгийн зорчигчид буух нь эрүүл мэндийн эрсдэл үүсгэнэ гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Тэдний сэтгэл санааг тайвшруулахын тулд ДЭМБ-ын Ерөнхийлөгч Тедрос Адханом Гебрейесус захидал бичихдээ “Та бүхэн намайг сонсоосой гэж хүсэж байна. Энэ бол ковид шиг халдвар биш. Хантавирус олон нийтийн эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэл бага хэвээр байгаа. Манай мэргэжилтнүүд эрсдэл бага гэдгийг хэлсэ. Би ч бас тодорхой хэлмээр байна” гэсэн юм.
“MV Hondius” дээр явж байсан гурван хүн хантавирусийн улмаас амь үрэгдсэн. Өөр дөрвөн хүн хантавирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдоод байгаа. Мөн Испанийн албан тушаалтнууд хоёр сэжигтэй тохиолдол илэрснийг шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: Euro News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.