НИЙГЭМНийгэм мэдээ

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал эхлэж байна

16 настай охиын давж заалдах шатны шүүх хурлыг тавдугаар сарын 1-ний өдөр товлосон ч прокурор н.Баясгалан шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг өнөөдрийн 09:00 цагт болгон хойшлуулсан.

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон билээ. Улмаар уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдаж байгаа юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button