Гадаад мэдээДЭЛХИЙ

Barcelona клуб Real Madrid-ыг 2:0 харьцаатай хожиж Ла Лигийн 29 дэх цомоо өргөжээ

Ням гарагт /2026.05.10/ Ла Лигийн аваргын цомын төлөө Эль Класико гэгддэг Barcelona, Real Madrid нар тоглов. Энэ удаагийн Эль Класикогоор Barcelona клуб Real Madrid-ыг 2:0 харьцаатай хожиж Ла Лигийн 29 дэх цомоо өргөсөн байна.

Тоглолтын эхний хагаст Маркус Рашфорд, Ферран Торрес нар гоол оруулснаар Ла Лигийн цомыг Barcelona хоёр жил дараалж тус лигийн аварга болсон юм. Энэ нь Ла Лигийн аварга Эль Класико тоглолтоор шийдвэрлэгдсэн хоёр дахь тохиолдол болж байна. Анх 1932 онд Real Madrid, Barcelona хоёр учраа таарч Real Madrid ялж байсан билээ.

Дөрөвдүгээр сард Barcelona баг Аваргуудын лигийн шөвгийн наймд Atletico Madrid-д хожигдсондоо сэтгэл дундуур байсан ч ийнхүү Ла Лигийн аварга болов. Barcelona-гийн хагас хамгаалагч Фреки де Йонг “Movistar” телевизэд хэлэхдээ “Энэхүү цом Madrid-ийн эсрэг эзэн орондоо хожиж байгаа гэдэг утгаараа илүү ач холбогдолтой. Одоо бид фэнүүдтэйгээ тэмдэглэнэ” гэжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button