Гадаад мэдээДЭЛХИЙ

Доналд Трамп, Ши Жиньпин нар энэ долоо хоногт уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар энэ долоо хоногт уулзана. Тодруулбал лхагва гарагт /2026.05.13/ Бээжинд газардах төлөвтэй байгаа юм. АНУ-ын албан тушаалтнууд мэдээлснээр хоёр улсын удирдагч Иран, Тайвань, хиймэл оюун ухаан болон цөмийн зэвсгийн сэдвээр хэлэлцэх төлөвтэй байна.

Энэ нь 2017 оноос хойш Трамп анх удаа БНХАУ-д айлчилж байгаа тохиолдол гэдгээрээ ач холбогдолтой. Мөн худалдааны маргаан, Ираны дайны улмаас хэцүүхэн нөхцөл байдалд ороод буй хоёр улсын харилцааг тогтворжуулах боломж юм.

Уулзалтын үеэр АНУ, БНХАУ нар худалдаа болон хөрөнгө оруулалтын тохиролцоог дэмжих хэлцэлд хүрэх төлөвтэй байна. Мөн БНХАУ “Boeing”-ийн онгоц, АНУ-ын хөдөө аж ахуй болон эрчим хүч худалдан авах талаар мэдэгдэл гаргах төлөвтэй байгаа аж.

Хоёр улс хэлэлцээний үеэр БНХАУ-аас АНУ руу газрын ховор металл экспортлох урсгалыг үргэлжлүүлэх хугацааг сунгах талаар ярилцах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button