УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Бодь”-ийн гэрээг шалгах түр хороо байгуулах Н.Номтойбаярын бланк дээрх гарын үсэг 17 хүрээд гацав

Шадар сайд Н.Номтойбаяр хагас сарын өмнө "Бодь"-ийн гэрээг хянан шалгах түр хороо байгуулах санаачилгаар гарын үсэг цуглуулж эхэлсэн ч 17 гишүүн гарын үсэг зурснаар царцав.


Эргэн сануулахад, Н.Номтойбаяр Н.Учралын Засгийн газарт орохоос өмнө "Бодийн барьсан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна" хэмээж байсан ч түр намжсан. Улмаар сайдын суудлын найраанд ороод эл асуудлыг сөхөхөө болив уу гэх мессеж өрнөж, сэтгүүлчид тодруулахад "Үзэл санаанаасаа ухрахгүй, Бодийг хянан шалгах түр хороо байгуулах ажилд оролцоод явна" хэмээснээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Улмаар дараах гишүүд дэмжиж гарын үсэг зурсан.

  1. Н.Номтойбаяр,
  2. А.Ундраа,
  3. Д.Пүрэвдаваа,
  4. М.Сарнай,
  5. Ц.Баатархүү,
  6. Х.Тэмүүжин,
  7. Дав.Цогтбаатар,
  8. Г.Лувсанжамц,
  9. Б.Мөнхсоёл,
  10. Г.Ганбаатар 
  11. Т.Аубакир
  12. Х.Жангабыл
  13. Б.Жаргалан
  14. Ц.Мөнхбат
  15. Л.Гантөмөр
  16. П.Сайнзориг
  17. Д.Энхтүвшин

Хөшигний ард, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Бодь"-ийг хамгаалж, УИХ-ын гишүүдийг тус бланканд битгий гарын үсэг зур гэж гуйж яваа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Тэр ингэж гүйх нь аргагүй. Учир нь Н.Учралын Засгийн газар бүрдэх үеэр Б.Энхбаяр сайд болгохгүй бол "Бодь"-ийн улс төрийн нөлөөллийг зарлана гэж шантаажилсан гэгддэг. Мөн Н.Номтойбаяр Б.Энхбаярыг Засгийн газарт орж ирвэл Үндэсний эвсэл хамтрахгүй гэж гэдийсэн тухай ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Гэхдээ эдгээр өрнөлийн ард нэг нь ЗГХЭГ-ын дарга болж "Халуухан хавар"-аа унтуулж, нөгөө нь Шадар сайдын суудалд буй юм.

Угтаа Засгийн газрын байгуулсан гэрээ, хуулийн төсөл, томоохон төслүүд дээр алдаа байвал эргэн харж, хянан засварлаад явах ёстой. Хамтарсан Засгийн газарт багтлаа гээд өмнөх ярьж, тэмцэж, хийхийг зорьсон агуулгаа орхимооргүй байна, Н.Номтойбаяр сайд аа.


Хянан шалгах түр хороо байгуулах процесс

  1. Санаачилга гаргана
  2. Тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэх
  3. Байнгын хороогоор хэлэлцүүлэх
  4. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх
  5. Түр хорооны бүрэлдэхүүн байгуулах
  6. Түр хороо: Баримт бичиг цуглуулах, холбогдох албан тушаалтнуудыг дуудаж тайлбар авах, шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг бүрэн эрхийн хүрээнд ажиллана.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа

Дандаа худлаа ШОУ шүү дээ! Ийм новшнуудыг дахин дахин сонгоод байдаг Монголчууд өөрсдөө тэнэг!

Зочин
Зочин

Чаавас нэг муу шадар сайдын суудалд явчихсан уу. Хүрэлсүхтэй цагаан суваргаар нь оролдохгүй байх тохироо хийсэн үү

Зочин
Зочин

Худ бой

Зочин
Зочин

Эд нар бүгд ийм 2 нүүртэй урваач шарваач новшнууд л даа

Иргэн
Иргэн

Бүгдийг шалгах гь зөв. Гэхдээ Номтой баяр ахлах нь маш буруу. Өөрөө уул уурхайн бизнестэй, засгийн газрын гишүүн, шантаажчин. Тагнуулын стильтэй, рeкeт ...

Зочин
Зочин

Tanai Mak beton zuurmagt tureeseer yavdag mixeertei davgaochiriin Anhbayr buzar s###s haraal hiij hun aldag

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд мэдэж байгаа юм бол хараалыг нь хариулуулж өөрийг нь алаач дээ.

Зочин
Зочин

Ярвалзаад нэг л их давлиун яриад байдаг гар ачир дээрээ хулгайлсан хөрөнгөө л хамгаалах зорилготой шар

Зочин
Зочин

Аргагүй л дээ. Өлөнгүүдийг мөнгөөр даллаад л

Санжаадамба
Санжаадамба

Энэ Бодь-ийн гэрээний хахуулын 110 сая $ ард Хүрэлсүх Содбаатар тэргүүтэй МАН-н томчуул байгаа учраас л хичнээн ЗГ солигдов. Б.Энхбаяр гардан үйлдсэн хувааж авсан хүмүүс нь МАН-н хөгшин бурхинууд.

Зочин
Зочин

Улсын төлөө гэх үнэр ч үгүй шүү дээ. Нэг нэгнээ л шантаажлах арга. Сайн сайхныг хүсээд хүлээгээд бол санасны гарз. Учир нь Төр хуультайгаа, тэр чигээрээ хулгай луйвар.

Зочин
Зочин

Тэнэглэл номтой өөрөө хувийн хэвшлийнх шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button