Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг парламент дээр унагахгүй байх тактикийг ИЗНН хамжилцана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргавал дөрвөн нөхцлөөр эгүүлэн татах агуулах бүхий хуулийн төслийг өргөн барьж, улмаар хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн.
Гэсэн ч хэлэлцэх эсэх дэмжигдсэнээс хойш одоогоор дахин УИХ-ын чуулганы тов дараалалд орж ирээгүй. Харин энэ хооронд УИХ дахь ИЗНН-аас УИХ-ын гишүүн Б.Батбаатар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Энэ нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй утга, агуулга нэг.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиас гишүүнийг эгүүлэн татах асуудал нь улс төрийн намын олонхын шийдвэрээр жагсаалтын гишүүдийг онилж, чиглэсэн байж байж болохгүй гэх шүүмжийг багагүй авсан.
Харин УИХ-ын гишүүн Б.Батбаатарын өргөн барьсан хуульд УИХ-д суудал авсан улс төрийн намын төлөөлөх төв байгууллагаас гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг нь тодорхой болгох агуулгыг багтаажээ.
Ийн харвал өргөн баригдсан цагаасаа шүүмжлэл, дэмжлэгийг хослуулж буй Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл парламентын дэмжлэгийг авч чадахгүйд хүрвэл ИЗНН-ын ижил агуулгатай уг хуулийн төслийг хоёрдогч хувилбараар зүтгүүлж, улмаар улс төрийн намын даргын эрх мэдлийг парламентын гишүүнийг эгүүлэн татах хэмжээнд томсгож өгөх эрсдэлтэй гэж харагдав.
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах улс төрийн сонирхол МАН дотроос цухалзаад удаж буй энэ үед нэг агуулгаарх хоёр хуулийн төслийг парламент "хэлэлцэх эсэх босго"-ийг давуулах уу гэдэг хүлээлт үүсэж байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ намаас УИХ-д жагсаалтаар орж ирсэн Нара бол МУ-ын Ерөнхийлөгчийг элдэвээр хэлж, харааж байдаг, дандаа эсрэргүүцэж байдаг шүү: Тийм болохоор энэ мэдэгдэл бол Батбаатарын биеэ хамгаалах гэсэн тоглолт гэж харж байна. ИЗНН-д бүү итгэ ард түмэн минь!!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ерөнхийлөгчөө ард түмэн дэмжиж байгаа шүү . Эх оронч ерөнхийлөгч шүү.