Хойд Солонгос ОХУ-д цэргийн тусламж үзүүлж $13 тэрбумын ашиг олжээ
Хойд Солонгос ОХУ-д цэргийн тусламж үзүүлж, сүүлийн гурван жилийн хугацаанд 13 тэрбум орчим ам.долларын ашиг олсон гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба тооцоолжээ. Үүнээс харвал цэргийн тусламж Пёньяны хувьд томоохон орлогын эх үүсвэр болж байна. НҮБ-ын тооцооллоор бол 2024 онд БНАСАУ-ын ДНБ 17.2 тэрбум ам.доллар байжээ. Харин БНСУ-ын Төв банк 25.3 тэрбум ам.доллар гэж тооцоолсон юм.
Пёньян ОХУ-д зэвсэг болон цэргээ мөнгөөр нийлүүлж байгаагаас гадна эрчим хүч болон цэргийн чухал технологиуд авсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ нь тус улсад олон улсын хориг арга хэмжээг тойрч гарахад тусалж байна. 2022 онд ОХУ Украин руу довтолсноос Пёньян, Москва цэрэг, эдийн засаг, соёлын харилцаагаа гүнзгийрүүлсэн. Тэд 2024 онд нутаг дэвсгэрээ харилцан хамгаалах гэрээ байгуулж, аль нэг рүү нь халдсан тохиолдолд цэргийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон юм.
Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлснээр энэ жилийн хоёрдугаар сарын дундуур гэхэд Хойд Солонгосын 6 мянга орчим цэрэг Украинд амь үрэгдэж эсвэл бэртсэн байна. БНАСАУ ОХУ руу нэмэлт цэрэг илгээхээр төлөвлөж байж магадгүй гэх эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд украйн орос руу довтолсон болж байна уу
Тэнэг Путин хурдан далд ороосой. Хайран орос залуус үеээрээ бордоо боллоо.
Улаантан цагаантан гээд хоорондоо алалцсан улс шүүдээ. Укрианы дайн юу ч биш бхаа
Орос аугаа улс