НИЙГЭМНийгэм мэдээ

Халхгол суманд хоёр зорчигчтой машин усанд осолджээ

Дорнод аймгийн Халхгол сумын  Цогтсүмбэр нэгдүгээр баг "Ерэн баатрын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340км, сумын төвөөс хойд зүгт 20км-т/  Ланд-200  загварын суудлын автомашин  хоёр зорчигчтой явж байсан бөгөөд Халх гол руу орж осолдсон тухай дуудлага 2026.05.11-ний өдрийн 15:30 цагт иржээ.

Дуудлагын дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангиас долоон алба хаагч нэг автомашинтай үүрэг гүйцэтгэж байна. Усанд осолдсон хоёр иргэн голын эрэг дээр гарсан тул осолдсон тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button