Говийн аймгуудын нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 05-р сарын 12-ны 20 цагаас 05-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнодын тал нутгаар +14…+19 градус, Хэнтийн уулархан нутаг, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө нутгийн баруун хагаст сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутгаар +5…+10 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр +9…+14 градус, нутгийн зүүн хагаст халж говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө сэрүүсэж +19…+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Салхи шуурга ихтэй үед хол замд явах хүмүүс маш болгоомжтой яваарай
Goviinhen bolon jolooch nar sain beltgeltei yvah heregtei yum bn daa
Шороон шуурга болохоор амьсгалахад хүртэл хэцүү болдог шүү
Tsag agaariin medeegee harj baij zamd garaarai humuusee
Хаврын салхи ёстой айхтар байна аа өдөр болгон л шуураад байх юм
Huduu yavj bga malchid hamgiin ih hund baidald ordog doo
Ийм үед бага насны хүүхдээ сайн хамгаалах хэрэгтэй шүү
Masktai yavahgui bol amarhan hooloi uvduj bn lee
Говьд ажилладаг жолооч нартаа анхааралтай яваарай гэж хэлмээр байна
Tsag uur neg l sonin bolood bna daa neg udur haluun neg udur huiten
Шороон шуурганд үзэгдэх орчин мууддаг болохоор осол их гардаг шүү
Boroo orvol toos bosoh ni bagasah baih daa
Өмнөговьд ийм салхи болохоор гэрээс ч гарах хэцүү байдаг
Havriin uliral geheer l shuurgatai holbootoi sanagdah yum
Zam deer yavaa mashinuud hoorondoo zai avch yavah heregtei shuu
Gants odor bish heden odor ingej salhilah yum bish uu